Н.Онон: Тэнгэрээс харж байгаа аавдаа мөргөе

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

"Х Түц" продакшны захирал Н.Онон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат жүжигчин цол хүртлээ. 

Тэрбээр СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөн, УДЭТ-т ажиллаж байгаад жүжигчин Аглуу /Л.Баттулга/, Одноо /И.Одончимэг/ нартай хамтран "Х-ТҮЦ" продакшныг үүсгэн байгуулсан билээ. Жүжигчин Н.Ононгийн сэтгэгдлийн хуваалцлаа. 

"Х Түц" продакшны захирал Н.Онон:  

-Сэтгэгдэл өндөр байна. Мэргэжлийн урлагийн байгууллагад 1989 оноос эхэлж ажилласан. Үүнээс хойш 31 жил мэргэжлийн урлагийн байгууллагаар явсан байна. Урлагийн замд анх хөтөлсөн Г.Доржсамбуу, С.Сугар багш болон хошин урлагт хөл тавихад дэмжин тусалсан Б.Батзаяа ахдаа баярлалаа. Тэнгэрээс харж байгаа аавдаа мөргөе. Мөн Хэнтий аймгийн Батширээт сумын зон олондоо баярлалаа. "Х ТҮЦ" продакшны хамт олондоо баярлалаа. 

"Х Түц" продакшны жүжигчин Л.Баттулга:  

-Н.Онон ах маань хошин урлагийн гавьяатуудын үүдийг нээж өгсөн хүн гэж би боддог. Хамгийн сүүлд өөрөө Гавьяат жүжигчин цол хүртэж байна. Манай Н.Онон ах үнэхээр гайхалтай уран бүтээлч. "Х ТҮЦ" продакшны дөрөв дэх гавьяат болсон ахдаа баяр хүргэе. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
saihan medee(77.38.148.28) 2020 оны 10 сарын 05

баяр хургье,авьяаслаг жужигчин

1  |  0
zochin(103.111.68.3) 2020 оны 10 сарын 05

bayr hurgey

1  |  0
Top