Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Хангайн Намшир өнөөдөр (2020.10.05) Төрийн ордонд Монгол Улсын ардын багш цол тэмдэгээ гардан авлаа.
Тэрбээр чөлөөт бөхийн спортоос төрсөн тав дахь ардын багш болж байна. Түүнээс өмнө нь 2006 онд Д.Сэрээтэр, 2008 онд Ч.Дамдиншарав, 2009 онд С.Магсар, 2014 онд А.Басхүү нар ардын багш цол хүртэж байв. Хуучнаар “Хөдөлмөр” нийгэмлэг, “Аварга” Биеийн тамирын дээд сургуульд олон зуун шавь бэлдсэн түүний шавь нараас хөдөлмөрийн баатар З.Ойдов, Д.Цэрэнтогтох болон 20-иад Гавьяат тамирчин төрөн гарсан билээ.
Х.Намшир багшид Монгол чөлөөт бөхийн холбоо болон чөлөөт бөхийн спорт сонирхогчид, дасгалжуулагчид, шүүгчид, бөхчүүдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын ерөөл өргөе.
Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 1 )
Намшир багшийн охин Өлзийбямба ШУТИС-д онцсайн сурдаг, ажилсаг, бүтээлч охин байсаныг ангийн анд Оюунаа нь дурсан хүндэтгэж байна. Аав охин 2-т болон гэр бүлд нь хамгийн сайн сайханыг хүсье!