Ганц бие гурван бүсгүйн амьдралыг хөгжилтэй, адал явдалтайгаар өгүүлдэг "Single Ladies" цуврал киноны дөрөвдүгээр анги аравдугаар сарын 01-нд нээлтэй хийсэн билээ.
"U Film" уран бүтээлийн нэгдэл анх удаа дэлхийн олон орны уран бүтээлчдийг нэгтгэж, түүхэн сэдвийг орчин үетэй хослуулан шинэ бүтээлээ хийсэн юм.
Яг одоо үзэгчдийн анхаарлын төвд байгаа "Single Ladies 4 Эхлэл ба төгсгөл" киноны тухай сонирхолтой баримтуудыг түүвэрлэн хүргэе.
Тус бүтээлд Монгол, Орос, Буриад, Хятад, Англи, Турк, Португал, Финлянд, Африк, Казахстан, Монгол зэрэг арав гаруй улсын 285 уран бүтээлч тогложээ.
Туркийн түүхэн хүмүүсийн нэг Кёсем хатны цайз, ордныг "Single Ladies-4" киноны уран бүтээлчид нэг өдрийн турш түрээслэн, зураг авалт хийжээ.
“Single ladies 4” киноны баатрын хувцас, хуяг дуулгыг хийхэд 350 кг төмөр оржээ.
“Single ladies 4 Эхлэл ба төгсгөл" киноны жүжигчдийн хувцас хэрэглэлийг урлахад зориулж 2200 метр даавуу зарцуулагджээ.
50 метр орчим арьс, ширээр цэргийн хувцас, агс хэрэглэлийг бэлдсэн бол найман кг чимэглэлээр кинонд гарч буй хатад, эмэгтэйчүүдийн гоёлыг урлажээ.
Кино зураг авалтын хүрээнд 40 гаруй эмнэг морийг байлдааны зориулалтаар сургажээ.
Кинонд гарч буй тэмээн тэрэг, морин тэргийг нийт 30 сая төгрөгийн зардалтайгаар зөвхөн “Single Ladies 4” кинонд зориулан бүтээжээ.
"Single Ladies 4 Эхлэл ба төгсгөл" киноны дуу "Халуут" цацагдсан цагаасаа эхлэн 1,8 сая үзэлттэй болж, хит дууны жагсаалтад багтаад байна. Киноны дууг Буриад дуучин Сарюуна, Гинжин, Хатхур Зу нар дуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )