А.Адъяасүрэнд холбогдох хэргийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

Улсын прокурорын Ерөнхий газар (УПЕГ)-аас өнөөдөр (2020.10.07) прокурорын байгууллагын 2020 оны гуравдугаар улирлын тайлангаа танилцуулсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэргийн талаар лавлахад "Хэргийг шалгаж байгаа" гэсэн мэдээллийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат өглөө.

Сануулахад, А.Адъяасүрэн нь УИХ-ын гишүүн болохоос өмнө нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагджээ.

Улмаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.115.25) 2020 оны 10 сарын 08

Энэ хүн чинь бас л АН -н гишүүн биз дээ .АН -н дээшээ гарсан лидрүүд яагаад бүгд хэрэгт холбогдоод байнаа. Намын бодогоосоо болоод байна уу. Хувь хүний харалган бодлоос болоод байна уу.

1  |  0
Top