Архи үйлдвэрлэгчдэд татвар ногдуулж, төвлөрсөн мөнгөөр нь архинд донтсон иргэдийг эмчилнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнөөдөр /2020.10.09/ Төрийн ордонд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Архитай холбоотой хуулийн төслийг боловсруулж байна. УИХ-ын эмэгтэй гишүүд бас санаачилсан. Дэгийн тухай хуулиар нэгтгээд хэлэлцээд явна. Энэ хуулийн гол онцлог бол архи үйлдвэрлэгчдэд татвар ногдуулдаг болно. Тухайлбал, 37 градус түүнээс дээш хатуулагтай архийг литр тутамд нь 1000 төгрөг онооно. Тэр төвлөрсөн мөнгөөр нь архинд донтсон иргэдийг эмчилнэ" хэмээн хэллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 12

zov, byr mash ondor tatvar noogduulah heregtei !!!! uls oron suirlee arhichidaas bolj

0  |  0
Top