Д.Нямхүү: Шинжилгээнд хамрагдсан 1248 хүнээс халдвар илрээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.10.09/ ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнгөрсөн хоёр хоногт 1248 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдээс нь халдвар нэмж илрээгүй. Гэрийн ажиглалтад гурван хүн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д долоон хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний зургаагийнх нь биеийн байдал хөнгөн, нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байна" гэж ярилаа. 

Top