Төв аймгийн Сэргэлэн суманд өчигдөр /2020.10.08/ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль болжээ. Энэ үеэр Зэвсэгт хүчний дугаар ангийн ахлагч гэмтэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна.
Одоогоор гэмтсэн ахлагчийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд ослын шалтгааныг тодруулахаар цагдаа нар ажиллаж байна.
Дээрх хэргийн талаар Зэвсэгт хүчин шанжин штабаас тодруулахад "Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль явагдаж байх үед Зэвсэгт хүчний дугаар ангийн ахлагч буудлагын үед гэмтэл авсан тул сургуулийн эмнэлгийн бүлэг яаралтай анхны тусламж үзүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд шилжүүлэн эмчлүүлж байна. Одоогоор гэмтсэн ахлагчийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Цэргийн хүний үндсэн хөдөлмөр сургалт бэлтгэл ба галт зэвсэгтэй байнга харилцдаг маш хүнд хөдөлмөр юм" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Udahgui uuriiguu buudah bhda,tend yer ni yu zaagasd bnaa,amerikaas zaavarlagch avchirmaar yum