А.Адъяасүрэн нь УИХ-ын гишүүн болохоос өмнө нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагджээ. Улмаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн байна.
Тэгвэл энэ асуудлаар Улсын прокурорын Ерөнхий газар (УПЕГ)-аас аравдугаар сарын 07-нд мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэргийг шалгаж байгаа гэж Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат мэдээлсэн.
Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "намайг шалгаагүй, надад яллагдагчаар татсан тогтоол ирээгүй" гэсэн тайлбарыг хэвлэлд өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
gichiii avgaiii zailaaacheee hen be chi myyy
ar tald ni tomhon hun bgaa bho tegeed nuur bardam bgaa biz
Гишүүнээс нь эргүүлэн татаж гэмт хэргийнх нь ялыг эдлүүлэх болж дээ.