Дундговь аймагт бага насны хүүхэд тээвэрлэж явсан авто машин осолдож, хоёр хүн нас барсан ноцтой осол өчигдөр /2020.10.08/ 12:20 цагийн орчимд гарчээ.
Тодруулбал, Сайнцагаан сум “Хөх овоо” гэх газар /сумын төвөөс баруун урагш 25 км/-т өчигдөр асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, жолооч 36 настай, эмэгтэй Б, зорчигч 11 сартай, эмэгтэй Э, 2 настай, эмэгтэй Э нарын гурван хүн гэмтэж, зорчигч 45 настай, эмэгтэй А, 25 настай эмэгтэй М нарын хоёр хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Эцэг, эхчүүд, жолооч нараа дөрөвхөн өдрийн дотор нэг хүүхдийн амь нас хохирч, есөн хүүхдийн биед хүнд болон хүндэвтэр гэмтэл учирсан байна.
Иймд та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, хайртай хүмүүсээ хамгаалж оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.
Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно!!! БИД НЭГ Л АМЬТАЙ!!!
Сэтгэгдэл ( 4 )
Машин барьж сураагүй орчноо мэдэрдэггүй хэнэггүй новшнууд хүн алдаг байхгүй юу даа. Хатуу шийтгэх ёстой.
Emegteichuud madhin barihaa boli. Chadahgui yum bj bas ter hugshin balai avgaichuul bna. Neeh teneg. Saynii 5 nastai ohiniig emegtei hun dairsan bna lee.
УМ МА НИ БАД МЭ ХУМ. панпаа эмэгтэй хүмүс бна . харамсалтай
Ум мани бад мэ хум