Яагаад ФАУСТ гэж...

2020 оны 10 сарын 12

Дэлхийн сонгодог урлагийн ноён оргилын нэг болох Германы алдарт зохиолч Гётегийн “Фауст” жүжгийн гол философи-Хүн өөртөө итгэлтэй болох үед хэрхэн амьдрахаа мэдэж эхэлдэг.

 Та “Фауст” жүжгээс нийгэм дэх төрөл бүрийн үзэгдэл, хайр дурлал, амьдралын утга учир, хүн өөрийгөө олох, ойлгох, хэн бэ гэдгээ мэдрэх олон шийдлийг олж харж болно.

Агуу зохиол гэдэг асар олон талтай, сэтгэхүй, үйлдлийн систем бөгөөд түүнийг тайлна гэдэг найруулагчийн хувьд ч, жүжигчний хувьд ч, үзэгчийн хувьд ч сэтгэхүйн том дасгал, оюун санааны аялал байдаг. Чухам тэрхүү тайллаараа найруулагч, уран бүтээлчид үнэлэгддэг. Тиймээс ч ФАУСТ-ыг хэрхэн тайзнаа амилуулсанаар нь тухайн орны урлагийн түвшинг тодорхойлдог.

Сонгодог зохиол гэдэг хариулт, сургаалиудаар дүүрэн биш асуулт, хариулахад хэцүү асуултаар дүүрэн байдаг юм.

Тайлагдашгүй үйл явдлын эхлэл, өрнөл, туйл тайлал үзэгчдэд асуулт дагуулж, үзэл санааны өөр ертөнцөд хөтөлж, дэвшил дагуулдагаараа гайхалтай юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top