АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн юм.
Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.10.12/ "Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоогоор шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг шинжилж байна.
Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн даваа /2020.10.05/ гарагт эхэлсэн. Тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 4 )
алтан эмгэн
Ene saihan gej uy baidiin gajig psda
Хуурамч бичиг баримт биш шүү дээ. Стандарт банк ямар үхэр Монгол биш хуурамч бичгээр 100 сая доллар өгнө гэж байхгүй. Тэдний төлөөлөгч Эрдэнэт ирж, дарга нартай нь уулзаж байж гэрээ хийж зээл өгсөн шүү дээ. Тэгэхээр тухайн үеийн удирдлагууд, Батхүүтэй хамт шоронд суух ёстой.
Алтан сайхан хүүхэн юм