ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр хорих ял оноосон билээ.
Тэгвэл өнөөдөр /2020.10.13/ Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно.
Шүүх хурлыг Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 10.00 цагаас товлосон бөгөөд хараахан эхлээгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар онлайнаар оролцох юм.
Сэтгэгдэл ( 0 )