Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2020.10.13/ 2020 оны III улирлын дүн мэдээллээ танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд ШЕЗ-ийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Э.Амарсанаа, Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт Э.Ганцэцэг, Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт П.Ангарагсайхан нар оролцлоо.
Монгол Улсын шүүх он гарснаас хойш 61104 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс анхан шатны шүүхүүд эрүүгийн 10827, иргэний 41903, захиргааны 1120 хэрэг нийт 53850 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 16635 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 10701 хүн, гурван хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 729 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1085 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1543 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 729 хэргээр буюу 7.2 хувиар, иргэний хэрэг 11402 хэргээр буюу 37.4 хувиар тус тус өссөн бол захиргааны хэрэг 60 хэргээр буюу 5.1 хувиар буурсан байна. Давж заалдах шатны шүүх 2020 оны 3 дугаар улиралд эрүүгийн 2122, зөрчлийн 284, иргэний 2751, захиргааны 983 хэрэг, нийт 6140 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Хяналтын шатны шүүх 2020 оны 3 дугаар улиралд эрүүгийн 495, иргэний 567, захиргааны 336 хэрэг нийт 1398 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 1562 хуралдаанд 1573 иргэдийн төлөөлөгч оролцжээ.
Монгол Улсын хэмжээнд 2020 оны 3 дугаар улиралд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 7.2 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 5.5 хувиар тус тус өссөн байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 10704 хүн, хуулийн этгээдийг Эрүүгийн хуульд заасны дагуу ял шийтгэсний 10701 нь хүн, 3 нь хуулийн этгээд байна. 1789 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.
Зарим гэмт хэргийн тоо өсөв. (хүнийг алах, залилах, мал хулгайлах, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хахуул авах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна)
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.
Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав
Үүнд:
Шүүх торгох ялыг түлхүү оноожээ
Монгол Улсын хэмжээнд 2020 оны 3 дугаар улиралд шүүхээс торгох ялаар нийт 5949 хүн, 3 хуулийн этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1901 хүн, хорих ялаар 2851 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 1.7 хувиар буурсан бол, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 3.7 хувиар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 25.1 хувиар тус тус өссөн байна.
Шүүхээс 5949 хүн, 3 хуулийн этгээдийг нийт 7 тэрбум 434 сая 442 мянга 290 төгрөгийн төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 45.7 хувиар нэмэгдсэн байна.
Цагдан хорих зөвшөөрлийн тоо өсөв
Улсын хэмжээнд 2020 оны 3 дугаар улиралд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 41 хүнээр буюу 2.8 хувиар буурсан бол цагдан хорихоос татгалзсан хүний тоо 16 хүнээр буюу 5.9 хувиар өссөн байна. Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 28 хүнээр буюу 16.8 хувиар буурсан байна.
Хорих ял эдлэх дэглэмийг бууруулав
Улсын хэмжээнд 2020 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 110 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 20 хүн буюу 15.4 хувиар буурсан байна.
Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв
Анхан шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2020 онд харьяаллын дагуу зөрчлийн 16635 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 686 шийдвэрийг хянасан байна. 5 хуулийн этгээд, 2086 хүнд торгох шийтгэл, 14411 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.
Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нийт 374 зөрчлийг хянан шийдвэрлэж 200 хэрэгт буюу 53.5 хувьд нь анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, 82 зөрчлийн хэрэгт буюу 21.9 хувьд нь өөрчлөлт оруулж, 92 хэрэгт буюу 24.6 хувьд нь шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )