Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал дөнгөж сая (2020.10.13) онлайнаар сая зохион байгуулагдлаа.
Хурлын явцын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өглөө.
- Саяхан ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцууллаа.
- Үнэлгээний баг Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүллээ.
- ”Саарал жагсаалт"-аас Монголыг гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцсэнгүй, бүгд дэмжлээ.
- Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч "Саарал жагсаалт"-аас Монгол Улсыг гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүмүүс баярлаж байлаа. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна.
Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Туйлын муу ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Цэвэр улстөрч байдлаар асуудалд ханддаг. Монгол Улсын Засгийн газрын өр энэ хүний ажиллах хугацаанд 6, 7, 8 дахь тэрбумынхаа босгыг алхаж байна. Зөвхөн энэ хүнийг ажиллах хугацаанд Монгол Улсын нийт өр 6 тэрбум ам.доллароор нэмэгдэж байна. Байж болохгүй асуудал шүү дээ. Гэтэл тухайн цаг хугацаанд манай эдийн засаг туйлын таатай байсан. Зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 2-4 дахин нэмэгдсэн, асар таатай үе. Нөгөө талаас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад, маш их хөнгөлөлттэй зээл орж ирж байлаа. Монголын эдийн засагт ийм сайхан үе маш ховор. Бид эний