Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.
Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хахууль авах)-т заасан гэмт хэрэгт АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаярт холбогдуулан хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт 2020 оны аравдугаар сарын 6-ны өдөр яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын талаарх прокурорын “6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналтайгаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр хүлээн авчээ.
Ингээд өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 08:30 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанаар хуульд заасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Батбаярыг нийтийн албан тушаал эрхэлж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Батбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 6000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл ( 0 )