О.Нарангоо: Миний бэлхүүсний тойрог 50 см, хүмүүс итгэдэггүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Монголын хамгийн нарийхан бэлхүүстэй О.Нарангоотой ярилцлаа. Түүний бэлхүүсний тойрог 50 гаруй см юм.  О.Нарангоо удахгүй Хотын аварга шалгаруулах фитнесийн тэмцээнд орохоор бэлтгэлээ базааж байгаа аж.

-Өөрийгөө танилцуулахгүй юу. Хүмүүс бэлхүүсийг чинь хараад таньд ямар сэтгэгдэл хэлдэг вэ?

-Намайг Нарангоо гэдэг, 18 настай. Одоогоор Ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Хүмүүс надаас "Яаж ийм нарийнхан бэлхүүстэй болсон бэ" гэж их асуудаг. Сошиалд зураг оруулахаар итгэдэггүй. Фотошоп юм уу гэж асуудаг. Зарим хүмүүс эрүүл мэнд талаасаа буруу, хамаг эд эрхтэнээ шахсан гэж хараад байдаг. Гэвч бодит байдал дээр хүний бие жижиг учраас байх ёстой эд эрхтэн байрандаа байгаа. Ямар ч шахагдсан зүйл байхгүй.

-Чиний чөлөөт цагаа зориулдаг, биедээ анхаарал тавьж байгаа энэ байдлыг үе тэнгийн хүүхдүүд нь хэрхэн хүлээж авдаг вэ?

-Анх фитнессээр хичээллэж байхад гадуурхах, шоолох хандлага гардаг байсан. Одоо бол өөрчлөгдсөн. Одоо надаас зөвлөгөө авч, хамт хичээллэж байгаа найзууд олон болсон.

-Хавиргаа хадуулсан мэт нарийхан бэлхүүстэй юм?

-Миний биед ямар ч гаж зүйл байхгүй. Фитнессээр хичээллэж, хоолны дэглэм бариад л ийм болсон.

-Бэлхүүсний тойрог нь хэдэн см вэ?

-Сүүлд “Aya corset”-ийг захиалж байхад 60 см байсан. Одоо тэр хэмжээнээс багасаад 50 руу орсон.

-Өөрийг чинь Монголын хамгийн нарийн бэлхүүстэй эмэгтэй гэж тодотгож болох уу?

-Мэдэхгүй байна. Надаас ч нарийн бэлхүүстэй хүн байж магадгүй.
 

-Ийм нарийхан бэлхүүстэй болоход сөрөг нөлөө үнэхээр байхгүй юу?

-Хүүхэд гаргахаас хэдэн сарын өмнө бэлтгэлээ зогсоосон байх ёстой гэж багш хэлдэг. Гэхдээ би ойрын хэдэн жилдээ хүүхэд гаргах төлөвлөгөө байхгүй. Ер нь эмэгтэй хүн талаасаа хэрхэн дасгал хийх ёстой вэ гэх мэт зүйлсээ зохицуулдаг, хангалттай мэдээлэлтэй байдаг гэхэд болно. Намайг эрүүл хүн гэдэг утгаар нь харах хэрэгтэй. Яг л хүнтэй адилхан бие организмтай. Гадаадад над шиг биетэй хүн олон байдаг, хүмүүс эерэгээр хүлээж авдаг. Учир нь хүний бие бол жижиг шүү дээ. Өөрөөр хэлбэл, өөх, булчингаараа дараад зарим хүн том биетэй харагддаг. Ялангуяа бэлхүүс бол 60 см байна гэдэг төгс харьцаа юм. Тэгэхээр эд эрхтэн гэмтэх боломжгүй.

-Одоо бэлхүүсээ илүү нарийн болгоно гэж бодож байна уу?

-Тамирчин хүн гэдэг талаасаа миний өөхний хэмжээ бага зэрэг илүү байгаа. Энгийн үед бол энэ жингээ бариад явна. Харин тэмцээн ойртсон үед өөхний хэмжээгээ хасах ёстой. 

-Хэдэн жил фитнессээр хичээллэж байгаа вэ?

-Одоо гурав дахь жилдээ хичээллэж байна. Өдөрт хамгийн багадаа гурван цаг фитнессээр хичээллэдэг. Тэмцээний бэлтгэлтэй үед зургаан цаг ч хичээллэх үе бий.

-Шантрах үе гардаг уу?

-Шантрах үе байдаг. Хоолны дэглэм барихаас эхлээд өдөр бүр бэлтгэл хийдэг учраас зарим үед шантардаг. Тэр үед өөртөө багахан амралт өгөөд, дахин эхэлдэг. Түүнээс фитнессээ орхие гэсэн бодол төрж байгаагүй. Учир нь фитнессээр хичээллэсэн үр шимийг тэр дороо мэдэрдэг учраас урамтай байдаг.

-Шантарсан үед юунаас урам авдаг вэ?

-Дасгал хийхээр бие булардаг. Тэр нь булчингийн ширхэг тасарч, шинэ булчин ургаж эхэлж байна гэсэн үг. Ийм мэдрэмжийг аваад, хоол идэхээр булчин сэргээд чанартай болж эхэлдэг. Өөхөө хасаад, галбиртай болоод ирэхээр биед гарч буй өөрчлөлтүүдийг илүү сайн анзаарч эхэлдэг. Энэ өөрчлөлтөөсөө урам авдаг.

-Өөр шиг чинь ийм нарийхан бэлхүүстэй болохын тулд ямар хоол идэж, ямар дэглэм барих шаардлагатай вэ?

-Зорилгоо тодорхойлоод, сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Бэлтгэл сургуулилтаас илүү хоолны дэглэм хамгийн хэцүү байдаг. Эхэлж байгаа үед гурил, будаа, чихэр идэхгүй байх нь зүйтэй. Би яг одоогоор бол хүнд дэглэм барьж байгаа. Зөвхөн төмс, тахианы цээж мах, өндөг, нарийн ногоо иддэг. Ийм хоол идээд бэлтгэл хийгээд байхаар биед хуримтлагдсан өөх хайлж, булчингийн хэмжээ нэмэгддэг. Би тэмцээнд бэлтгэж эхлэхээсөө өмнө 58 кг байсан. Одоо биед хуримтлагдсан өөхөө хассан боловч 56 кг байгаа. Яагаад гэвэл булчингийн хэмжээгээ нэмээд явж байгаа учраас ийм хэмжээний жинтэй байна гэсэн үг.

-Фитнесст явж эхлэхдээ өөртөө ямар нэг зорилго тавьж байсан бэ?

-Эхлэхээсээ өмнө дасгал хөдөлгөөнд дуртай, өглөө их гүйдэг байсан. Ингээд фитнесст явж эхлээд өглөө бэлтгэл эхлэхийн өмнө буюу заал нээгдээгүй байхад л тэнд очоод дасгалаа хийдэг байсан. Ийм тийм болно гэж зорилго тавиагүй. Зүгээр л фитнесст дурлаж эхлүүлсэн. Би анх тийм ч тарган байгаагүй. Гэхдээ өөх ихтэй, сул биетэй байсан. Бэлтгэлийн явцад бага багаар биеэ чангалаад явсан.

-Чамайг фитнесс тамирчин болно гэхэд аав, ээж, ойр тойрны хүмүүс нь яаж хүлээж авсан бэ?

-Эерэг хүлээж авсан. Миний эгч фитнесс тамирчин. Бид гэр бүлээрээ дасгал хийдэг. Тэд маань хэтрүүлж болохгүй шүү гэж л сануулдаг. 

-Удахгүй тэмцээнд орох юм байна?

-Тийм. Аравдугаар сарын 18-нд Хотын аварга шалгаруулах тэмцээнд орно. Энэ тэмцээнд хоёр дахь удаагаа орж байна. Анхны тэмцээн хоёр жилийн өмнө болсон. Түүнээс хойш бэлтгэж байгаад одоо орж байна.

-Ярилцсанд баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье.

 

 

 

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
атаархагч хүмүүмт(203.23.49.226) 2023 оны 09 сарын 10

Энэ зохимжгүй байна хүний биеийн харьцаа биерээ тоглчих юмаа нтр гээд бичиж байгаа хүмүүс ихэнх нь хэт таргалалттай хөдөлгөөны дутагдалд орцон залхуу хов живийн үүр уурхай Насаараа цалин авч амьдрахдаа таарсан амьтанд

4  |  0
..(66.181.161.121) 2023 оны 09 сарын 10

Mnai nz odoo 17 toi bilhvvsniihni toirogni 47 she hha\n

6  |  1
hha(203.91.115.45) 2023 оны 09 сарын 13

tanar bur ataarhaad uhleshd

4  |  0
Дорж(139.5.216.63) 2023 оны 09 сарын 13

Муухай бна гоё биш аймаар бна

2  |  10
mundag(66.181.186.97) 2023 оны 09 сарын 13

ENE ODOO OORSDOO DASGAL HIIHGVI BAIJ ATAARHAAD OOHOO TEWREED HEWTEJ BAIGAA HVMVVS HOORHII DOO YADAJ NOM UNSH HVND SAIHAN VG HELJ CHDHGV BOL NAAD AMAA HAMHIAD chimeegvi YAWTSGAA goe l haragdj bna 18tai jahn ohin gjinashd hvnd sport oor hicheelleed hicheelee higd omnoo zorilga tawiad yawj bn shd mundag mundag

10  |  0
Мөнхчимэг(66.181.161.105) 2024 оны 09 сарын 26

Мундаг охин шүү амжилт хүсэе.

9  |  4
Erka(101.112.31.187) 2023 оны 09 сарын 13

Бүх зүйл зохист хэмжээндээ байх л сайхан байдаг. Надад бол сайхан харагдахгүй байна. Уучлаарай

zen(66.181.190.208) 2023 оны 09 сарын 13

oorinho biyeer toglchhima bilhuusig het nariiisagwal dotor erhtni bairll soligdod nas boginsdog

7  |  14
huy thdee.. (66.181.161.87) 2023 оны 09 сарын 10

bi odo 16tai umnu jiliin tehnologiin hiceel dr metreer uzhed formtoigo yutai iiteigee 49 bsimdg

5  |  10
zoochin (66.181.161.33) 2023 оны 09 сарын 10

mongoliin hamgiin nariinhan geh shig kkk nogoodoh ni uuriigoo aimar ih yumnd bodchihson bie ee toogool tulaad udaan haritsval awah yumgui zan aashtai ohin doo odoo ter ni ih zan buur nemegdene biz kkk

6  |  23
zzzz(66.181.161.117) 2023 оны 09 сарын 10

chadaj bna, mundag baina, amjilt husiyee. mongolinho nerig delhiid tsuuraitulsn mundg tamirhin boloroi!\n

16  |  4
S(77.48.128.96) 2023 оны 09 сарын 10

Oorsdoo geds tsuvdaigaa diilehgui baasaa chirj yvdg terneese ch salj chadahgui boltson tarhi n hurtel ooholtson nohdiin helj yrij bgag n ee zaaland ochood 1 tsag dasgal hj uzegui zalhuu , buduun targan bgaga huuhed toruulsen luuge chihdeg oorooliig shuumjilj oo haij ooroosoo dor bailgah gdg ylzarsan ymnudin bichj bgag n ee chaavas ... busdin ur huuhed, hicheel zutgeliin yaj ingej hamraa uhah zuuraa doosh n hj shalbaagtai hutgaj chadaj bnaa.

27  |  4
S(77.48.128.96) 2023 оны 09 сарын 10

Oorsdoo geds tsuvdaigaa diilehgui baasaa chirj yvdg terneese ch salj chadahgui boltson tarhi n hurtel ooholtson nohdiin helj yrij bgag n ee zaaland ochood 1 tsag dasgal hj uzegui zalhuu , buduun targan bgaga huuhed toruulsen luuge chihdeg oorooliig shuumjilj oo haij ooroosoo dor bailgah gdg ylzarsan ymnudin bichj bgag n ee chaavas ... busdin ur huuhed, hicheel zutgeliin yaj ingej hamraa uhah zuuraa doosh n hj shalbaagtai hutgaj chadaj bnaa.

12  |  3
yuweyuwe(66.181.161.50) 2023 оны 09 сарын 10

yuweyuweyuwe

7  |  0
У(5.57.192.53) 2023 оны 09 сарын 10

Өөрийх нь төрөлх галбир бэлхүүс нарийхан байх.Тийм эмэгтэйчүүд дасгал хийхээрээ бэлхүүс нь улам тодорч ирдэг юм билээ.\nБэлхүүсгүй гүзээтэй эмэгтэйчүүд дасгал хийгээд мэдээж нарийхан зохимжтой болдог.Гэхдээ л өөрийх нь төрөлх бэлхүүсгүй галбир байгаад л байдаг\n

7  |  3
г(66.181.190.234) 2020 оны 10 сарын 18

50 см бэлхүүстэй охид олон бдаг гэхдээ туранхай охид лдоо .энэ охин их жинтэй болохоор нарийхан бэлхүүстэй харагдаж бгаа юм боловуу

9  |  12
sara(117.136.38.122) 2021 оны 07 сарын 13

ner hundiin toloo ingej har nyalhaasaa ulairch bga.hun iim ovortoi blgui yahav.ih chardaij bj l iim bolno.huuhed huuhdeeree,em n emeeree bai l da.emegtei hun bulbarai turihan bdag da.ymar Schwartz uu.muuhai estoi sejigiin bn.uhaantai hun oilgono.ene ovchin.setgetsii.\n\n\n\n

9  |  46
hulan(202.126.88.33) 2020 оны 10 сарын 18

bi 3n xvvxed torvvleed odoo 48shde

Sa(64.119.21.61) 2020 оны 10 сарын 17

Fitnes Suuldee mergejliin uvchin bolno. Gadnii Mergejliin bagsh nariin zuvlumj sain unshaarai. Amjilt

6  |  4
анхаар(203.98.77.101) 2021 оны 05 сарын 28

18-тай гэхэд овортой юмаа

Bitgii iim bai!(202.9.40.156) 2023 оны 09 сарын 10

Oorsdoo geds tsuvdaigaa diilehgui baasaa chirj yvdg terneese ch salj chadahgui boltson tarhi n hurtel ooholtson nohdiin helj yrij bgag n ee zaaland ochood 1 tsag dasgal hj uzegui zalhuu , buduun targan bgaga huuhed toruulsen luuge chihdeg oorooliig shuumjilj oo haij ooroosoo dor bailgah gdg ylzarsan ymnudin bichj bgag n ee chaavas ... busdin ur huuhed, hicheel zutgeliin yaj ingej hamraa uhah zuuraa doosh n hj shalbaagtai hutgaj chadaj bnaa. ta nariin huuhed bitgi l ingj osoosei

52  |  0
t(139.5.219.62) 2023 оны 09 сарын 10

Torool targaliishd odoo yaj ch medhev

6  |  10
Зочин(66.181.179.67) 2023 оны 09 сарын 10

18 настай??? wtf! Яг 30 тай юм шиг харагдаж байна жоохон охин гэж огт бодсонгүй

Zaya(202.126.89.84) 2023 оны 09 сарын 10

Mundag amjilt hvsie,

13  |  2
LOL(139.5.218.195) 2021 оны 07 сарын 13

TUGS HARITSAA,EMCHID OCHIJ TARHIA UZUUL NUSAN BUU MINI

3  |  18
(139.5.218.195) 2021 оны 07 сарын 13

UDAAN NASALDAGGUI GESEN

7  |  18
Зочин(182.160.41.82) 2023 оны 09 сарын 10

Гайхах юу байнаа, 18-хан настай охины бэлхүүс нарийхан байлгүй яах вэ...

27  |  5
shvree(66.181.161.87) 2020 оны 10 сарын 18

mundag gehes uur vu geh we hudulmurluj chadaj bn shvde ilvv ih ireedvi bga shv

28  |  1
нэргүй(45.117.32.3) 2020 оны 10 сарын 18

Чадаж байгаа юманд арга алгадаа тэмцээнд нь амжилт хүсэe

31  |  1
Гүзээ(202.179.24.234) 2021 оны 07 сарын 13

Ийм хүмүүс яваандаа маш их бүдүүрч жингээ 2 хөл нь дааж чадахаа байж паацагнаад явж байгаа өнхөрч байгаа нь мэдэгдэхгүй болж хүмүүсийг гайхашруулж эхэлдэг. Тийм од болох ирээдүй байна даа хө яана даа.

8  |  48
Top