Өнгөрсөн 2019 оноос 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл он хуучирсан гэх тодотголтой тээврийн хэрэгслийг нийслэл хотын нутаг дэвсгэрээс хулгайлсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан насанд хүрээгүй дөрвөн этгээд дахин гэмт хэрэг үйлдсэнийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүллээ.
Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн бусдын нийт 30 орчим тээврийн хэрэгслийг хулгайлсан хүүхдүүд болох А, Б, З, У нар нь 12-15 настай сургуулийн насны хүүхдүүд боловч сургуульд сурдаггүй аж.
Хүүхдүүд бусдын нөлөөнд автан он хуучирсан гэх тээврийн хэрэгслийг хулгайлдаг талаараа хуулийн байгууллагад мэдүүлжээ.
Тэд батлан даалтад шалгагдаж байх хугацаандаа дахин нийслэл хотын нутаг дэвсгэрээс тээврийн хэрэгсэл хулгайлсан гэмт хэрэг үйлдэж, хэргийн газраас оргосон байсныг алба хаагчид ийн илрүүлсэн байна.
Шалгалтын ажиллагаагаар дахин нийт 10 орчим тээврийн хэрэгсэл хулгайлж, дөрвөн авто машиныг Төв аймгийн Лүн сум, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал суманд тус тус орхин, зам тээврийн осол хэрэг үйлдэж, хэргийн газраас зуртаасныг тогтоогоод байна. Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Иргэдийг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.
Сэтгэгдэл ( 4 )
KWANTUNI ARMY IRGEN IRJ BAIGAAM BAIHDA
Манай залуу халаа, алдарт ждүчин 60 тэрбумчин түшээдийн маань хойчийг залгамжлагчид гялалзтал амжуулж байна. Сайн байна. Манлай луйварчид аа тэргүүндээ залчихаад эдгээр хүний нялх үрсийг гадуурхвал дэндүү хүн чанаргүй юм болох байлгүй. Браво л гэе дээ.
Хулгай хийж амьдралаа авч яваа нэгнээ хохироож, өрөнд оруулж, ххөрөнгө мөнгө ба сэтгэлзүйн дарамтад оруулдаг хулгайч нарыг том бага гэлтгүй үзэн яддаг. Өнөө маргаашаа авч яваа ядарсан нэгнийгээ өрөвдөх сэтгэлгүй өсөж байгаа хүүхдүүд яана даа.
Төр ни ХУЛГАЙ хийж чадаад арга хэмжээ авахгүй ЖДҮ д байж л байна шүү дээ ХҮҮХЭД та нараас л муу муухайг сурдаг