Орон нутгийн сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Санал хураалт 20:00 цагт өндөрлөнө.
Орон нутгийн сонгууль болж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Сонгуулийн маргаантай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгахгүй. Хуулиараа Тагнуулын байгууллага шалгадаг. Цагдаагийн бие бүрэлдэхүүн зөвхөн иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэйгээр ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )