Гарьд И.Доржсамбуу МҮБХ-ны Гүйцэтгэх захирал боллоо

2020 оны 10 сарын 16

Гарьд И.Доржсамбуу Монголын үндэсний бөхийн холбооны (МҮБХ) Гүйцэтгэх захирал болсон талаар өнөөдөр (2020.10.16) МҮБХ-оос мэдээллээ.

Тодруулбал, МҮБХ-ны гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр цаашид суралцах болсон хүндэтгэх шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр Гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдан хүсэлтийг хүлээн авч, тэргүүлэгч, улсын гарьд И.Доржсамбууг МҮБХ-ны гүйцэтгэх захирлын албыг орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.180.62) 2020 оны 10 сарын 16

өгч авч байгаа нь бүдүүлэг харагдана юун чзураг авахуулах дуртай билээ дээ мангарууд

0  |  0
Top