С.Жавхлан гавьяатын тоглолт ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР дахин товлогдлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 17

С.Жавхлангийн дууг мэдэхгүй хүн гэж үгүй. Найман настай балчраас наян настай буурай хүртэл даган дуулж, уяран хайлж байна. Түүний дуунууд одоо ч хуучнаараа, сонсох бүрийд дотнохон. УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч фэнүүдээсээ хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирлээ. Тэрээр ард түмэнтэйгээ тайзан дээрээс энэ өдрүүдэд мэндчилж байна.

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат жүжигчин Самандын Жавхлангийн “Монголоороо байгаасай” тоглолт өчигдөр (2020.10.16) "Монгол бөхийн өргөө"-нд болж, мөнхийн хит дууны эзэн гэдгээ үзэгч, олон түмнийхээ өмнө батлан харууллаа.

Ард түмний хайртай дуучин гэдэг нь тоглолтын хором мөч бүрээс тод харагдаж байв. Урлагийн алтан тайзнаа эргэн ирсэн гавьяатын дууг санасан ард түмний алга ташилт, хайр хүндлэлээр "Бөхийн өргөө"-г дүүргэж байлаа. Басхүү Увсад бие дааж өрсөлдсөнийхөө дараагаар Ардчилсан намыг ялахад нөлөөлсөн шүлгээ тоглолтынхоо үеэр уншиж сонирхуулсан нь олон үзэгчдэд таалагджээ. 
 


Сайхан мэдээ дуулгахад, хоёрхон өдөр товлогдсон түүний тоглолт дахин нэг өдөр үргэлжлэхээр болж, аравдугаар сарын 21-нд "Монгол бөхийн өргөө"-нд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Тоглолт үзэхийг хүсэж буй олон мянган үзэгчдээс санал ирсээр байгаа тул цаашид дахин өдөр товлож магадгүй талаар зохион байгуулагчид дуулгаад байна. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(66.181.178.127) 2020 оны 10 сарын 18

Dahiad uzej baigaa hun baisan ch chamd yamar hamaa ve? Unagan aviyastai deer ni mergejliin surguulia togsood dadlaga sain hiigeed danhaichihsan hodolmorch eh ornoo gesen haluun setgeltei zaluu chinii ooriin chini shuteen- har tamhichin, sogtuu, gudamjnii ”super staa” s hamaagui deer. Amjilt husie saihan ch duuldag zov setgeltei hodolmorch mundag Javhlan!

0  |  0
Зочин(203.91.115.52) 2020 оны 10 сарын 21

Нэг очиж үзээд дахиад үздэг тэнэг байх уу?. Манай одонцорууд гадаадад нэг баар пабд болсон болоогүй хэдэн дуу дуулаад л айлчлан тоглолт хийлээ гэж ичих ч үгүй ярьдаг. Түүнтэй адил хатуу сандал дээр бөгсөө банз болтол суугаад өмхий агааргүй орчинд 2-3 цаг суугаад,залхталаа дуу чимээнд толгойгоо өвтгөөд гарч ирүүтээ дахиад тоглолтоо хийгээч гээд л кассын цонх нүдэх хэдэн хүн байдаг юм. Хошин шогийнхон ингээд л худлаа үзэгчдийн хүсэлээр гээд л чихэнд чийр болтол реклам хийдэг шиг сонсогдож байна шүү. Бүх зүйл ганц байхад хангалттай гэдэгсэн дээ.

4  |  2
Лхагва(202.9.46.59) 2020 оны 10 сарын 21

Мундаг шүү.Зөв сонголт хийдэг ухаантай залуу .Эх орон элгэн саднаа гэсэн сэтгэлтэй Жавхландаа амжилт хүсье.Тоглолтыг нь үзнээ.

4  |  1
эр хүн(192.82.67.64) 2020 оны 10 сарын 19

Болоо шүү дээ.Дуугаа дуулаад олонтойгоо хамт.

4  |  1
фэнэнэ (78.190.155.193) 2020 оны 10 сарын 21

Ингээд дуулжаахгүй ацаа хийэ гишүүнээ болж нэр төрөө гутаачиххан юм ха ха

3  |  4
Top