Үндэсний бөхийн заал танхимын барилдааны намрын нээлтэд зориулсан "АПУ" компанийн нэрэмжит "Богдхан хайрханы хишиг" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр (2020.10.18) "Бөхийн өргөө"-нд боллоо.
Хишиг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар үзүүрлэлээ. Их шөвөгт улсын заан М.Бадарч, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарчээ.
Сэтгэгдэл ( 0 )