Ш.Чимэдцэеэ: Уг нь би энэ байрыг өөрөө авсан шүү дээ

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн байрыг хураах шүүхийн шийдвэр гарч, түүнийг 2020 оны аравдугаар сарын 26-ны дотор одоо амьдарч буй байраа суллахыг шаардсан тогтоол хүлээлгэж өгчээ. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өчигдөр өөрийн цахим хуудаснаа энэ тухай мэдэгдэж, "Ийм болчихоод нулимсаа барж, төрдөө, шүүхдээ гомдоод сууж байна. Арга чарга байна уу, Муу Чимэдцэеэдээ туслаач" гээд шийдвэр биелүүлэх тогтоолын зургийг нийтэлжээ. Түүний хувьд нэгэн цаг үед хамт амьдарч байсан нөхөр Д.Түвшинжаргалтай байрны эзэмшлийн асуудлаар шүүх дээр маргаантай байсан юм. Мэдээлэл өгөх үүднээс энэ тухай илэн далангүй өгүүлсэн түүний ярилцлагын хэсгээс дахин нийтэлж байна.


 


-Танд тохиолдсон асуудалд олон хүн санаа зовж байгаа. Яагаад ийм зүйл болчихов?

-Би Д.Түвшинжаргалтай сайхан л амьдарч байна гэж боддог байсан. Гэр бүлээ цуцлуулах өргөдлөө 2015 онд шүүхэд өгтөл хөрөнгөний маань талыг авна гэсэн. Тэгээд асуудал үүсээд одоо 113 сая төгрөгийн өрөнд орчхоод сууж байна. 

-Орон сууцыг та худалдан авсан юм байна. Тийм байтал Д.Түвшин­жаргал гуай яагаад тал үнийг нь танаас авах гэдэг юм бол?

-Гэрлэлтийн баталгаагаа салгана гэхэд л бүх юмыг нэхэж эхэлсэн. Нэхээгүй юм үгүй дээ. Би Орлойн “баян” Совд гэж хүний ач охин. Орлойн угшлын хурдан адуу гэж ярьдаг даа. Энэ угшлыг бий болгосон хүн чинь миний өвөг эцэг.  Хүүхдүүд нь таван баян хүн байсан юм билээ. Чойнбол гэлэн, “Хув” Дагва, Самбуу гэлэн, Догоо-Эхнэр, “баян” Совд гээд. Энэ хэдэн хүн гурван удаа хөрөнгөө хураалгаад дөрөв дэх дээрээ гурав нь буудуулсан. Одоо архивт энэ талаар мэдээлэл байдаг. Материалыг нь ч бид авсан. Энэ өвөг дээдсээс минь дамжиж ирсэн Батноровын дунд гарын мөнгөн тоноглолтой эмээл байсан. Гар ураатай ховор эмээл. Мөн шүрэн шигтгээтэй мөнгөн ташуур, мөнгөн хазаар, мөнгөн хэт хутаг байсан. Би Сүхбаатараас ирэхдээ авч ирж байсан юм. Гэтэл тэр бүгдийг нэхсэн. Манайх 20 гаруй мөнгөн аягатай байсан. Айхтар тоолоод сүйд болдоггүй. Тоолоод байвал тэрэндээ сүнс нь хорогдоод явдаггүй гэсэн биз дээ. Тэгэхээр нь би тоолдоггүй. Манай Д.Түвшинжаргал тоолоод байдаг байсан юм шиг байна. 30 мөнгөн аяга гэж нэхсэн. Багцаагаар бодоход 30 арай хүрэхгүй байх. Д.Түвшинжаргал явахдаа өөрийнх нь нэртэй хэдэн мөнгөн аяга байсан аваад явсан. Бээжингээс авсан хоёр булган дээл, Дарьганга эхнэр дээл гээд Сүхбаатараас авч ирсэн хоёр хивсийг маань хүртэл нэхсэн. Энэ гэрээс нэхэмжлээгүй зүйл байхгүй. Шүүх хурал дээр Д.Түвшинжаргал “Ш.Чимэдцэеэ мөнгөн эмээл, хазаарыг Сүхбаатараас авчирсан. Гэхдээ л хуулиараа би энэ хөрөнгөний талыг авах ёстой” гэж байсан. Мөн орон сууцыг 400 орчим саяар үнэлүүлж, тал үнийг нь надаас нэхэмжилсэн. Д.Түвшинжаргал явахдаа “Land cruiser” автомашин, алтан нуухтай гартаман хөөргийг аваад явсан. Хөдөөнөөс агнаж ирсэн зээрийн махаа хүртэл авч явсан. Би түүнийг сайн ч хувцаслаж явуулсан. Тоглолтын хувцас хунар гээд олон сайхан хувцас хийлгэж өгч байлаа. Одоо тоглолтон дээрээ тэр хувцаснаасаа өмссөн л харагддаг.

-Танаас салаагүй байхдаа “Энэ хөрөнгөний тал нь минийх шүү” гэж хэлдэг байсан гэл үү?

-Тэр хүн анхнаасаа ингэе гэж бодож байсан байж магадгүй. Д.Түвшинжаргал хамт амьдарч байхдаа “Хэрвээ чи надаас салах юм бол чиний хөрөнгөний тал нь минийх болно шүү” хэмээн хэлдэг байсан. Би нэг их тоодоггүй байлаа. Согтуудаа л ингэж байна гэж боддог байв.  “Би Чимэдцэеэгийн хөрөнгөнд нь болж суусан. Жаахан хөрөнгөтэй больё гэж суусан юм” гэж ярьж байна гэж надад хүмүүс хэлдэг байсан. Би маргаан үүссэнээс хойш “Одоо боливол яасан бэ. Нэр сүрээ бодъё” гэж хэлэхэд Д.Түвшинжаргал “Энэ нэхэмжилж байгаа зүйлүүд минийх болчихвол больж болно шүү дээ” гэсэн. Ийм л бодолтой хүн. Гэр бүлийн тухай хуулиар таваас дээш жил хамт амьдарсан бол хөрөнгийг тэнцүү хуваах ёстой юм байна. Ийм зовлонг амсаж байгаа нь ганц би биш байх. Энэ заалтыг өөрчилмөөр санагдсан. Цаашид гэр бүл салалтаас үүсч олон хүн ийм маягаар хохирохыг үгүйсгэхгүй. Улаан хоолойгоо тасартал дуулж байж олж авсан хөрөнгөө ингэж алдаж байгаа нь надад харамсалтай байна. Анх зогсоолтой 82 сая төгрөгөөр тооцож авч байсан орон сууцыг 400 орчим сая төгрөгөөр үнэлүүлсэн. Тэгээд тал хувь нь болох 200 орчим сая төгрөг нэхэмжилсэн. Би уг нь энэ байрыг өөрөө авсан юм шүү дээ. Д.Түвшинжаргалд ямар ч хамааралгүй. Нутгийн дүү Б.Мөнхцэцэг “Оддын хотхон”-д хоёр орон сууц авсан байсныхаа нэгийг надад бэлэглэлийн гэрээ байгуулж худалдсан. 122 м.кв орон сууц, машины гаражийн хамт би авсан. Оронд нь “Найман шарга” валютын захын орчимд өөрийн нэр дээр байсан газраа өгсөн юм.

-Д.Түвшинжаргал гуай яагаад өөрийнхөө нэр дээр байрны гэрчилгээг гаргасан юм бол?

-Бид хоёр 2005 оны гуравдугаар сард гэрлэлтээ батлуулсан.  Гэтэл Д.Түвшинжаргал гэрлэлтийн баталгаа авч яваад энэ орон сууцыг барьсан компанийн захирал Д.Дампил гэж хүнтэй гэрээ хийгээд өөрийгөө байрны үндсэн эзэмшигчээр, намайг хамтран эзэмшигчээр гаргасан байсан. Уг нь энэ байрны эзэн нь би. Б.Мөнхцэцэгтэй бэлэглэлийн гэрээ хийсэн хүн нь би шүү дээ. Тэгэхээр надаас зөвшөөрөл авч, миний гарын үсэгтэй гэрээг үндэслэж улсын бүртгэлд бүртгэх ёстой. Гэтэл тэгээгүй. Д.Түвшинжаргал байрны гэрчилгээг өөрийн нэр дээр авах гээд байсан юм шиг байна лээ. Надад байрны гэрчилгээ үзүүлэхгүй олон жил явсан. Гэтэл би гэрлэлтээ цуцлуулах гээд шүүхэд хандаад анх мэдсэн. Шүүх хурал дээр манай өмгөө­лөгч Д.Түвшинжаргалаас байрны мөнгийг та төлсөн юм уу гэж асуухад “Би байр худалдан авах мөнгө төлөөгүй. Энэ байрыг анх худалдахдаа Б.Мөнхцэцэгтэй гэрээ байгуулсан юм билээ” гэж мэдүүлсэн мөртлөө “Оддын хотхон”-ыг барьсан “Гүрү” компанитай байгуулсан гэх худалдан авах гэрээ гаргаж ирсэн. Гэтэл тус компаниас хоёр байр худалдаж авсан иргэн Б.Мөнхцэцэг нь нутгийн эгч Ш.Чимэдцэеэд байр бэлэглэсэн гэдгээ шүүхэд мэдүүлэн, нотариатаар баталгаажуулсан бичгээ ирүүлсэн байсан.

-Орон сууцыг яагаад ийм өндөр үнээр үнэлүүлсэн юм бэ?

-Д.Түвшинжаргал өөрөө л үнэлгээний компаниар үнэлүүлсэн юм шиг байна лээ. Түүнийг нь шүүх зөв гэж үзээд, надаас 200 орчим саяыг гаргуулах шийдвэр гаргасан. Тэгээд автомашин, хөөрөгний үнэлгээ, хадгаламжийн мөнгө хасагдаад одоо төлөх ёстой нь 113 сая төгрөг үлдээд байна. Тэр 100 гаруй сая төгрөг гэдэг чинь миний барьж үзээгүй их мөнгө шүү дээ. Анхан шатны шүүх хурал дээр миний талд гарсан. Тэгээд давж заалдах шатны шүүх, дээд шүүх дээр миний эсрэг шийдвэр гарсан. Анхан шатны шүүх хурал дээр би өөрөө оролцсон. Сүүлийн шүүх хурлууд дээр би оролцож үнэхээр чадаагүй. Бэр маань хүнд өвдөөд, шүүх хуралд оролцох боломж гараагүй. Өмгөөлөгчөө л явуулдаг байсан.

-Д.Түвшинжаргал гуай орон сууцыг аль нэг компаниар өөрөө үнэлүүлэх ёсгүй баймаар. Шүүхээс л үнэлгээний компанийг томилж, зах зээлийн бодит үнэлгээг тогтоох ёстой болов уу?

-Би сайн мэдэхгүй юм. Ийм л юм болчихлоо. Нэгэнт шүүхээс шийдвэр гаргачихсан учраас болдоггүй юм байлгүй. Тэр байтугай миний хүүгийн байрыг авах гэж хүртэл шүүхэд нэхэмжилсэн. Намайг 1994 онд Улаанбаатарт ирэхэд төрөөс орон сууц өгсөн. Тэр байранд одоо миний хүү амьдарч байгаа. Тэр байрыг хүртэл авахаар нэхэмжилсэн. Шүүх хурал дээр хүү минь оролцож өөрийнхөө байр гэдгийг хэлсэн л дээ. Миний хүүгийн нэр дээр байдаг. Д.Түвшинжаргалд ямар ч хамаа байхгүй орон сууц. Тэгээд шүүх нэхэмжлэлийг нь авч хэлэлцээгүй. 

-Түүний нэхэм­жилсэн эд хөрөнгөнөөс өөрийнх нь худалдан авсан зүйл бий юу?

-Бид хоёр хамт амьдарч байхдаа Д.Түвшинжаргал нэг их гэртээ юм аваад байдаггүй байсан. Би ч юм ав гэдэггүй. Тэр үед Д.Түвшинжаргал 60 мянган төгрөгийн цалин авдаг. “Хүүхдүүддээ л юм авч өг” гэж би хэлдэг байсан.

-Танайхаас үнэт эдлэлүүд алга болсон гэсэн. Хэзээ, яагаад алга болчихов?

-Анхан шатны шүүх хурал болоод долоо хоносон байсан. Шүүхийн шийдвэр миний талд гарсан. Би 2015 оны арванхоёрдугаар сарын 6, 7-нд хөдөө тоглолтоор яваад эзэнгүй байв. Би хоёр өдөр байтугай, хоёр сараар ч гэрээ орхиод яваад ирэхэд зүгээр л байдаг. Гэтэл хоёр хоног тоглолтоор хөдөө яваад ирсэн чинь манай гэрт хулгай ороод мөнгөн эмээл, хазаар, хэт хутаг, шүрэн шигтгээтэй мөнгөн ташуур, гурван биет бурхан алга болсон байсан. Мөн 20 гаруй мөнгөн аягыг маань хулгайч аваад явсан байна лээ. Урт яргай ташуур, хоёр тохом нь үлдсэн байсан. Уг нь тэр байтугайг цагдаа­гийнхан олоод байдаг биз дээ. 2015 онд алга болсон ч одоо хүртэл олдсонгүй. Энэ хэргийг шалгаж байгаа байцаагч нар дээр би очиж уулзсан. Цагдаагийнхан их хариуцлагагүй байна. Би тэр мөнгөн эмээлийн зураг, хөргийг зориуд авч байсангүй. Харин би телевизийн зурганд нэг орж байсан юм. Тэр бичлэгийг телевизээс хүүгээрээ авахуулаад хэргийг шалгаж байгаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын байцаагч Болдцэрэн гэж хүнд өгүүлсэн. Саяхан цагдаа дээр очиж уулзахад хэргийг өөр эмэгтэй байцаагчид шилжүүлсэн байна лээ. Гэтэл хавтаст хэрэгт миний тэр эмээлийн зураг байхгүй. Надаас “Танд эмээлийн чинь зураг байна уу” гэж байцаагч асууж байсан. Тэгэхээр нь би өгсөн гэдгээ хэлсэн. Цагдаагийнхан ийм л хариуцлагагүй байна.  Хавтаст хэрэгт байсан эмээлийн зураг алга болсон байсан.

-Магадгүй, та нөхрөө гомдоосон ч юм уу, таны буруутай зүйл байсан уу?

-Би өндөг шиг өөгүй хүн биш. Хэнд ч өө, алдаа дутагдал бий. Надад ч, Түвшээд ч өө бий. Гэхдээ энэ хэрэг явдлын өө нь түүнээс гарч байсан болов уу гэж боддог. Би бас хүн юм чинь эсэргүүцлээ илэрхийлнэ шүү дээ. Би эхэндээ хэлнэ. Тэгээд хэрэлдэж, маргана. Сүүлдээ хэлэхээ больсон. Гэх мэтчилэнгээс эхлээд түүнд таалагдахгүй юм зөндөө байсан байлгүй дээ.

-Одоо танаас 113 сая төгрөг нэхэмжилсэн. Маргааныг дахиж хянах боломж байдаггүй юм болов уу?

-Өмгөөлөгч нар маань янз бүрийн зүйл ярьж л байна. Гарц хайцгааж л байгаа. Дээд шүүхээр шийдэгдсэн учраас дахиж авч хэлэлцэх боломж байдаггүй л гэх юм.

-Д.Түвшинжаргал гуай одоо юу хийдэг юм бэ?

-Монгол Улсын Консерваторийн Уртын дууны ангийн зөвлөх багш болсон гэсэн.

-Таныг нэр төрд халдлаа гээд шүүхэд хандсан гэсэн үү?

-Баянзүрх дүүргийн цагдаад намайг нэр хүндэд халдлаа гэж гомдол гаргасан гэж цагдаагийн байгууллагаас ярьсан. Би очиж уулзаагүй л байна.

Ярилцсан: Т.АМАРТҮВШИН

Zindaa.mn сайтад 2019.05.28-нд нийтлэгдсэн ярилцлагаас...

Сэтгэгдэл ( 44 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өөдгүй өвгөн(103.57.93.102) 2020 оны 10 сарын 20

Түювшинжаргал гэж ямар муухай ац вэ?? Өвөрхангайнхан ч өөдгүй дээ. Гэхдээ энэ лалар арай хэтэрчээ. Үхвэл таарна энэ муу луйварчин. Эмээл, ташуур, мөнгөн аягыг нь хулгайлсан гэж ойлгохоор юм байнаа. Пээ бузар амьтан юм. Дуучин Баясгалан чи наад эцэг шүү юмаа аваач. Арай ч дээ арай

0  |  0
бөөө(202.9.46.4) 2020 оны 10 сарын 20

энэ түвшинжаргал гэж их муухай хүн байнаа. дуучин баясгалангийн уг нь эцэг нь, гэхдээ бага байхад нь энд тэнд хүүхэд хийгээд л хаяад явчихдаг муухай савсаг өвгөн байсан байгаам. хөөрхий дуучин бүсгүйг минь их л гутааж байна даа. хүний сайн сайхан амьдралын замд гэнэт гарч ирсэн бул хар чулуу вэ , эцэг минь гээд байр хүртэл өгсийн гэнэлээ. Тэгэхэд өөр шигээ нэг муу эмгэнтэй бас байрны хэрүүл хийгээд, за тэгээд бурхан харж байгаа дөө

1  |  0
быббы(202.9.46.4) 2020 оны 10 сарын 20

ингээд харахнээ жаргал зовлон гэдэг аргагүй л ээлжилж хүнд ирэх юм даа

0  |  0
sara(223.104.3.138) 2020 оны 10 сарын 20

alchihmaar l hunshgui hun bn ter t n.zeeriin mahaa avch yvsan gsen.tiim hund bair bol asar ih unetei bh do.ochnoon jil amidarchihaad ayataihan salj bolno sh de.yaaj chadaj bnaa.bairiig n hurtel deeremdeed.ee.buu uzegd.ymar azaar gadaad huntei suusan yum.aichihlaa.

0  |  0
Гээоөрлх(202.126.89.1) 2020 оны 10 сарын 20

Алчихуу

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2020 оны 10 сарын 20

Ter shawi geed bgaa awgaid bashaa ehnerees ni salgaj suuhaas oor zam bgaagui yum bhdaaOdii nasand Tuwshinjargal owgon chimedtseye egcntei tsaigaa huwaagaad suuh yostoi biz dee Tegeed bas adgiin shunaltai hun yumaa

0  |  0
зочин(49.0.212.220) 2020 оны 10 сарын 19

авч үхэхгүйгээс хойш яахнав дээ алдаа оноо байсан л биз,энэ эмгэнийг гудамжинд гаргаж яах гэж байгаа юм,үр хүүхэд нь хэлээчээ

0  |  0
Зочин(64.119.23.212) 2020 оны 10 сарын 19

Хэн хэн нь горойсон тэнэгүүд.Өвөө эмээ болчихоод ор хөнжил өө сөхөж жаал хэрэлдсэн .Залуудаа бөөт бөгс өө захирч айлын нөхөр эргүүлэхгүй байх байж.Харагддаг ярьдаг шигээ сайн сайхан мөртэй хүн биш ээ энэ авгай

0  |  0
Өөдгүй өөдгүй(103.212.117.99) 2020 оны 10 сарын 20

Өвөрхангайнхан өөдгүй. Захаасаа л ингээд батлагдана. Их нохой муухай хүмүүс. Хайран дуучин эмэгтэй. Охин Баясгалан гээд өлөн дурак новшийн эцэгтээ хэлээч.

0  |  2
Zochin(202.9.46.35) 2020 оны 10 сарын 19

mongoliin shuuhee gej iim l baina daa.

0  |  0
Zochin(202.9.46.130) 2020 оны 10 сарын 19

ХУТГА ГЭДЭГ ҮГЭЭ ЗӨВ БИЧЧИХ СУРВАЛЖЛАГЧАА!!!

1  |  0
Zochin(87.66.142.201) 2020 оны 10 сарын 19

Hen ni uuriinhuu munguur yu hudaldaj awsan teriigee l awah heregtei, bair henii ner deer baina ter hun awah erhtei, ter hun hun munuu?

1  |  0
d(64.119.26.56) 2020 оны 10 сарын 19

uvshinjargalaa, xunii uomaar uo xiinedee buzar bolno. bitgii ingej shuna. uom uzeegui l bainadaa chi

0  |  0
uv(139.5.218.150) 2020 оны 10 сарын 19

uvurhangainhan uudgvi yum vzegvi,,hatuu setgeltei..hvnii mus muu..id uvluur ohin hvvhedtei ni gargaad yavuuldag ulsdaa..

2  |  0
zochin(223.104.101.59) 2020 оны 10 сарын 20

duuchin bajsaglan zawaan huuhen tet baliar awaadaa heleech

2  |  1
zochin(73.111.180.213) 2020 оны 10 сарын 19

dald orj xogshin togtsohuud xeruulee xuu bidend ta 2 tavdal yamar xamaatsi yumnicheechee

0  |  0
irgen(109.189.83.128) 2020 оны 10 сарын 19

ene huulia tsegtsleh tsag n bolsiin bishuu. gerlehees ømnø bsan zuiliig huvaah huuli haana ch bhgui. gerlesen tsagaas ehlen hamt bosgoson hørøngiig l huvaah estoi. gerlehees ømnø 1 ørøø bairtai bsan, ter n odoo bgaa bol salsan toh d ter zøvhøn ter hunuu ømch. zaluu huulichid ajlaa hii.

3  |  0
Бат(124.158.67.201) 2020 оны 10 сарын 20

Ерөнхийлөгч түвшинжаргалын цолыг хураагаач. Ямар их шуналтай амьтан бэ. Эх хүнийг ийм байдалд оруулж байдаг. Охин нь байр өгсөн гээд байан. Энэ өвгөнийг шуналыг \n хүүхдүүд нь болиулаач

3  |  0
0000(202.55.191.205) 2020 оны 10 сарын 19

АГНАСАН ЗЭЭРИЙН МАХАА АВААД ЯВСАН ГЭНЭ ҮҮ. ЭНЭ ОДОО ЯМАР ХӨГИЙН ХАР ЛАЛАРЫН БАРЗГАР НЬ БААС БОЛЧИХМООР ЯДУУХАН ЮМ ҮЗЭЭГҮЙ НАС НАМБАГҮЙ, АРД ТҮМНИЙ ХИШГИГ БУЯН ЗАЯАГ ТООДОГГҮЙ, ГОЛОО ЦОХЬСОН, ЭР ХҮНИЙ ШИНЖГҮЙ ҮХЭЖ ДАЛД ОРСОН ХАР ЛУЙВАРЧИН БЭ....ШАР СЭМЖИЛЧИЛСЭН ЮМ БИШ ҮҮҮ, ЭРТНИЙ НОМОНД ЗАЛУУ ХҮҮХЭНТЭЙ СУУСАН ХӨГШИН ӨВГӨНИЙ ЗАН ҮЙЛИЙГ НЬ НЭГ МӨР БИЧСЭН БАЙНА. ЯГ ТААРЧ БАЙНА.

1  |  0
хн(77.38.148.28) 2020 оны 10 сарын 19

арай л дэндуу евген юм аа

1  |  0
Зочин(64.119.16.1) 2020 оны 10 сарын 19

Барзайсан сэг шиг царайтай шар сэмжилсэн балиар өвгөн бэ.Яаж муудаж салсан ч ханилсан ханиа ингэж зовоож дарамталж байдаг..Муухай новш бэ

1  |  0
CCC(103.212.119.107) 2020 оны 10 сарын 19

bAYASGALANGIIN AAV BILUU.OHINTOIGOO TAARSAN BALIAR YUMNUUD

1  |  0
Зөнөж гнх ч хаашаа ю(64.119.21.52) 2020 оны 10 сарын 19

За за заваарсан юмнууд одоо болоо юм биш үү....Төр ард олны хүндлэлийг дааж амьдар.\n

1  |  2
АН(103.229.120.1) 2020 оны 10 сарын 19

Монголд улсын шүүх гэж байхгүй, Элбэгдоржийн хонгилын шүүх л байгааг мэддэггүй нөхдүүд бас байсаар л байнаа

0  |  0
Өвөрхангайнхн өөдгүй(103.212.117.99) 2020 оны 10 сарын 20

Өвөрхангайнхан угаасаа өөдгүй 2 нүүртэй, бие биедээ тусалдаггүй, үргэлж муу хэлж явдаг муухай хүмүүс байдаг. Өвөрхангайнхан өөдгүй хүн чанаргүй хүмүүс. Түвшинжаргал нь бүүр ч өөдгүй новшийн нохой байна.

6  |  1
. (176.54.62.232) 2020 оны 10 сарын 19

Bird tsarailsan barzgar ovgon ichdeggvi yum bh daa. Tom bolson hvvhdvvdtei hvn biz de

0  |  0
zochin(122.201.23.84) 2020 оны 10 сарын 20

Түвшинжаргал гуай муухай хүн муутай, муу хүн юмаа

2  |  0
зочин(150.129.140.163) 2020 оны 10 сарын 19

Үнэн яриад бгаа юм бол шүүх дэндүү нэг талыг барьсан юм шиг арай л бна даа манай улсын шүүх тэр хээл хахуулиар ажилладаг бх даа шүүх цагдаа нь

1  |  0
зочин(45.117.32.3) 2020 оны 10 сарын 19

ёо ёо больж үзээрэй.монголын шүүх энэ тэнэг хуулиа өөрчлөөч.арай амьдралгүй юмаа. завхай шар сэмжилсэн өвгөнийг арай давраасан бнаа.хүн муутай новш үхэх гэж байж яасан шуналтай лалар бэ

1  |  0
(103.57.94.221) 2020 оны 10 сарын 19

Зайлуул баясгалан баян нөхрөөсөө аавдаа талхны мөнгө өгөхгүй царай алдчихсан аавтай нөхөртэй дуучин ухаантай юмаа

2  |  0
Зочин(202.55.188.86) 2020 оны 10 сарын 19

Энэ Сүхбаатар, Өвөрхангайнхан чинь хаашаа улс вэ? Ноднин өгсөн ярилцлага нь бараг хэр тааруухан порно кино шиг болсон байсан. Одоо болимоор юм. Жаахан нэрд гараад өөрсдийгөө тоож, олон түмнээ хүндэтгэхээ больж эрээ цээргүй аашилдаг урлаг, спортынхны цол чимгийг хураавал яадын. Өмнөөс нь бөгс улаймаар юм, энэ чинь. Нара, Дэлгэрмөрөн, энэ хэдээс өгсүүлээд хааяагүй.

2  |  1
Zo(103.26.195.88) 2020 оны 10 сарын 19

Sh chaavaasdaa honshoorgui baas ve.er hun yum uu ter

1  |  0
Juju(103.26.195.88) 2020 оны 10 сарын 19

Ter nohor gej archaahui hog ve.zugeer l honshoortoi yavaad l ogohgui .nudnii bulai.mongol erchuud iim l judaggui bolchison.ee chaavaas daa.yaaj horvoogin shoroo hodolgoj bnaa ter eriin uugaarai

1  |  0
ИРГЭН(202.21.104.2) 2020 оны 10 сарын 20

ЭНЭ МОНГОЛЫН ШҮҮХ ЯАГААД ХҮНИЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ЛУЙВАРЧИНД ОЛГУУЛАХААР ШИЙДЭЖ БАЙГАА ЮМ БЭ, ЧИМЭДЦЭЕЭ ДУУЧИНЫ ӨМГӨӨЛӨГЧ МАШ МУУ АЖИЛЛАЖЭЭ. МӨН ШАР СЭМЖИЛСЭН ХӨГШИН ТӨГЦӨГ ХЭД НАСАЛНА ГЭЖ ОЛНЫ ХАЙРТАЙ ДУУЧНЫ ХАМАГ ХӨРӨНГИЙГ ХАМЖ АВАХ ГЭЭД УЛАЙРААД БАЙГАА ЮМ БЭ, ДУУЧИН БАЯСГАЛАН ГЭЖ ХҮҮХЭН БАЙНА УУ, ТЭРЭНД НЬ ХЭЛЭЭЧЭЭ, ЭСВЭЛ АРД ТҮМЭН БҮГДЭЭРЭЭ ТЭР ШАР СЭМЖИЛСЭН ХӨГШИН ТӨГЦӨГТЭЙ УУЛЗАХ УУ, ЯАХ ВЭ БҮҮР УУР ХҮРЭЭД БАЙХИЙМАА\n

3  |  1
:v(66.181.168.131) 2020 оны 10 сарын 19

Hoshnogoo ergetel bavuulj bavuulchaad deerees ni bairaa aldaa shaachjaagaam uu

1  |  1
(66.181.168.131) 2020 оны 10 сарын 19

Hoshnogin ni ergetel bavaj bavchaad bairin avaad zailaa shaas

1  |  1
galaa(124.158.96.245) 2020 оны 10 сарын 19

archaagui tsarai shigee haralsan dotortoi shunaliin tulam bolson buzar shar semjilsen uvgun bnaa yanadaa

1  |  0
zochin (202.21.115.35) 2020 оны 10 сарын 19

Hair setgel hamtiin amidral hooson bdaggui ymaa. Negent l ger bul bolj Batluulsan bol buh hurungu Dundiin boldog . Tiim uchir huuli durem yum unshij bhgui bol amargui asuudald ordogin jisheel de. Nas ahisan hoinoo ger boloh n iim ayultai \n\n

1  |  0
Зочин(103.229.120.233) 2020 оны 10 сарын 19

Хөөрхийдөө хаягдсан нөхөртөө хулхидуулсан бна. Энэ хоёр хүн Английн иргэн байсан бол байраа яг дундуур нь хуваах байж. Даанч Монголын хууль өөр юм даа.

1  |  0
1(202.55.191.194) 2020 оны 10 сарын 20

ИЙМ ШИЙДВЭР ГАРГААД БАЙГАА ШҮҮГЧ НАР ХАРИУГАА ӨГӨӨЭЭ

2  |  0
Z(202.9.46.130) 2020 оны 10 сарын 19

”хутга ” гэдэг үгээ зөв бичил дээ ядаж

1  |  0
Zochin(198.16.74.45) 2020 оны 10 сарын 19

Шунал ихэдвэл шулам болноо гэж, арай л шуналтай байнаа\n

0  |  0
Урлаг(202.179.24.234) 2020 оны 10 сарын 19

Соёл урлагийнхны хайр сэтгэл эд хөрөнгөн дээр тогтдог болж байгаагийн баталгаа энэ гавъяатуудын салалт.

1  |  0
irgen(202.126.90.78) 2020 оны 10 сарын 19

ymar uudgui hugshin huni nambagui zawaan uwgun be.aimaar shunaltai hogin uwgun bn.yaj ichihgui huni yumand shunadav bnaa.etsiin tugsguld uilee yaj edlendee

2  |  0
Top