Өмгөөлөгчийн хүсэлтээр Г.Сүхболд нарыг шүүх хурал ХОЙШИЛЛОО

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар /Хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сүхболд нарын 5 шүүгдэгчид холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт товлогдсон боловч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож, шүүх хуралдаан үргэлжилж байх тул Г.Сүхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэнийг шүүх хүлээн авч уг шүүх хуралдааныг 2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн 13.30 цаг хүртэл хойшлуулав.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top