УИХ-ын гишүүн болоод урлагийн алтан тайз, үзэгч, сонсогч, фэнүүдээсээ хэсэг хугацаанд холдсон Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан тайзнаа иргэн ирж, ирэх ирэхдээ бие даасан тоглолтоор бэлэг барьж байгаа билээ.
Түүний тоглолт “Бөхийн өргөө”-нд аравдугаар сарын 16, 17-ны хоёр өдөр товлогдсон ч үзэгчдийн хүсэлтээр маргааш буюу аравдугаар сарын 21-нд дахин тоглохоор нэг өдөр сунгасан юм.
С.Жавхлан гавьяатын давтагдашгүй дуу хоолой, үе үеийн хит дууг сонсох хүсэлтэй үзэгчдийн санал зогсоо зайгүй ирж байгаа тул энэхүү өндөр эрэлт, хүсэлтийг биелүүлэхээр тэрбээр аравдугаар сарын 23-нд “UB palace”-ын концертын их танхимд дахин тоглолт хийх болсноо дөнгөж сая мэдэгдлээ.
Гавьяат жүжигчин С.Жавхлангаас энэ тухай тодруулахад “Тоглолтын маань "Бөхийн өргөө”-ний үзвэрийн 21-ний тасалбар дуусаж байна. Ажлын өдөр ч гэлээ бүх тасалбар зарагдаж дууссан байна. Дээр нь үзэгчдээс тоглолт үзэх хүсэлт маш ихээр ирж байгаа тул Улаанбаатар хотынхоо баруун хэсгийн үзэгч, сонсогчдодоо зориулан “UB palace”-т тоглох шийдвэр сая гаргалаа. Та нарыгаа ажлын өдрөөр түгжрэлд удаан саатуулж, шатахуун тос, цаг завыг тань үрээд яахав. Түгжрэлд хотын нэг захаас нөгөө зах руу 3000-4000 хүнийг явуулж байснаас Жавхлан чинь тоглолтод оролцож байгаа 200-300 уран бүтээлчээ дагуулаад, тайзаа аваад үзэгч түмэн рүү гээ, хотын баруун тийш нүүгээд очъё, Жавхлан чинь тань рүү нүүж явна” гэв.
Аравдугаар сарын 23-нд “UB palace”-т товлогдсон тоглолт 19:00 цагаас эхлэх юм байна.
Сэтгэгдэл ( 11 )
Yostoi er hundee
Ингээд ард түмнээ хөгжөөгөөд явж байвал боллоо.
Сайхан хоолойтой сайн дуучин Даанч ухаан муутай, туйлын тэнэг юм. За яах вэ дээ, дуучнaa хийгээд л байхад толгойн хэрэг юу байв гэж...
Нутгийн минь хүү үнэхээр Монголоо гэсэн сэтгэлтэй жинхэнэ монгол хүүдээ ард түмнээ баярлуулж явбал болоо доо
Har hogiig yzej yaadgiin
Гоё гоё
Гайхалтай дуучин, гайхамшигтай улс төрч. Эх оронч хүн. Дов жалга нутаг усаар талцаж тэнэгтэхгүй Монголоо л гэдэг.
Хамаг ажлаа зохицуулаад билет авсан юу яриад байгаан бэ
21 нд тоглохоо болисон юмуу одоо яах вэ
Тэнэг малаа зайлаа
Chadalaa medehgui uls tur gej balairch bhaar duugaa duulaad yvj bval ulziitei biz de?