Тээврийн цагдаагийн албаны Удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22


Тээврийн цагдаагийн албаны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн, “Шилдэг зохицуулагч-2020” тэмцээн энэ оны аравдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнд оролцогчид албаны харьяа газар, хэлтэс, төв, орон нутгийн цагдаагийн нэгжийн 60 гаруй удирдах албан тушаалтан оролцож, үйл ажиллагаа, баримталж байгаа бодлого, цаашид авах арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа, замын хөдөлгөөнд тавих хяналтын камерын систем, нийслэлийн болон орон нутгийн замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, албаны үйл ажиллагаа, ажлын уялдаа, гарч байгаа хүндрэл цаашид анхаарах асуудал, жолооч бэлтгэх хэрэгжилт сэдвээр зөвлөлдөн, сургалт авч байна. 
 


Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулдаг “Шилдэг зохицуулагч-2020” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 38 дахь жилдээ болж байна. 

Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварын шалгуур болсон тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа газар, хэлтэс, тасаг, хэсгийн 36 нэгжийн 108 алба хаагч оролцож байгаа аж.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top