Түлш ачиж явсан машин осолдож, ХОЁР ХҮН ЭМНЭЛЭГТ хүргэгджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Байшинт гэдэг газарт өнгөрөгч даваа /2020.10.19/ гарагт “Нэмэн” ХХК-ийн  25 тонн дизель түлш тээвэрлэж явсан авто машин осолджээ.

Ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны болон Хэмжил зүй, Эрүүл ахуй халдвар хамгаалал, Эрчим хүч, Автотээврийн хяналтын улсын байцаагч нар ослын нөхцөл байдалд хяналт шалгалт хийн ажиллалаа.

Хяналт шалгалтаар ослын улмаас 3000 литр түлш асгарч 0.2 га буюу 2000м2 талбай бүхий хөрсийг бохирдуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Хөрснөөс дээж авч, УЦУОШГазарт хүргүүлсэн ба хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар шатахуун ачсан машины тормос ажиллахгүй болсон гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top