Хэбэй муж өвлийн халаалтыг газрын хийгээр шийднэ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотын Цао Фэйдянь дүүрэгт байрлах Petro China компаний салбар энэ оны өвөл Бээжин-Тяньжин-Хэбэйгийн эдийн засгийн чөлөөт бүсийн өвлийн бэлтгэлд зориулан байгалийн хийгээр хангах ажлыг саяхан эхлүүлсан байна. Цао Фэйдянь дүүргийн Petro China өртөө нь Бээжин-Тяньжин-Хэбэйгийн эдийн засгийн коридорт байрладаг бөгөөд өвлийн халаалтанд зориулан байгалийн хий хангах стратегийн станц аж. Өнөөдрийн байдлаар жилд дунджаар 6,5 сая тонн газрын хийг тус бүсийн өвлийн халаалтанд зориулан нийлүүлэх зорилго тавин ажиллаж ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top