29 жүдочдоос 10 нь медальтай ирлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

Германы Франкфурт хотод энэ сарын 16-19-нд жүдо бөхийн мастер ангиллын  /ахмадын/ ДАШТ болов. Энэ удаагийн тэмцээнд 49 орны эрэгтэй 891, эмэгтэй 147, нийт 1038 ахмад жүдоч хүч үзлээ. Германы татамид манай улсаас 29 жүдоч оролцсоноос дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн М-4 ангиллын 73 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Баттулга, ОУХМ С.Эрхэмбаяр /М-5, 90 кг/ нар мөнгө, гавьяат тамирчин Б.Буядаа /М-8, 90/, Г.Жамсран /М-5, -100/, ОУХМ Д.Батсайхан /М-2, 90/ хүрэл, эмэгтэйчүүдээс Б.Алтансувд /Р-4, +78/, Р.Дэчинмаа / Р-3,70/ мөнгө, гавьяат тамирчин Х.Батхишиг /Р-2, -78/, С.Нарантуяа / Р-2,63/, Ш.Ариунаа /Р-3,70/ хүрэл медаль хүртсэн байна. Манай ахмад жүдочид анх 2007 онд ДАШТ-д оролцоход Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням түрүүлж байжээ.

Эх сурвалж: Өдрийн шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top