Шинэ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ 18,000 суудалтай байхаар төлөвлөжээ

2020 оны 10 сарын 23

Монголчуудын соёлын өв, уламжлал, бахархал болсон Монгол наадмыг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэн таниулах, зохион байгуулалтыг өөр түвшинд гаргах, дэлхий дахинд сурталчлах зорилгоор улирлын онцлогт тохирсон, олон нийтэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлсэн, үзэгч, сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн тав тухыг хангасан, үйлчилгээний шинэ соёл бүхий олон улсын болон үндэсний стандарт шаардлага хангасан шинэ цэнгэлдэх хүрээлэн “World Naadam Center”-г байгуулах төслийн концепц болон загвар зургийн шийдлийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгын хүрээнд энэхүү уралдааныг зарлаж байна.

Тус уралдаанд гадаад, дотоодын зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, тэдгээрийн нэгдэл, холбооноос ирүүлсэн материалыг 2020 оны аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авна.

Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх болоомжтой. Мөн оролцогч бүтээл тус бүрд өөрийн нэр, холбоо барих утас, хаягийг тодорхой ирүүлэх бөгөөд уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага /гадаад болон дотоодын/, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, тэдгээрийн нэгдэл, холбоод хамрагдах юм.

Материалд тавигдах үндсэн шаардлага:
 

  • Монгол үндэстний хэв шинж агуулсан гэр хэлбэртэй байх бөгөөд үндэсний онцлог, бэлгэдлийг агуулсан байх;
     
  • Олон улсын болон үндэсний стандартын дагуу дотоод, гадаад орчин нь олон нийтийн аюулгүй байдал, тав тух, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байх;
     
  • 12,000-18,000 үзэгчийн суудалтай, үзэгчдийн суудлын төлөвлөлт нь талбай дээр болон агаарын орон зайд болж буй ямар ч үзүүлбэрийг бүтэн харж чадахуйцаар төлөвлөх;
     
  • Үзэгчдийн тав тухыг хангах нэвтрэх систем, ариун цэврийн өрөө, хувцасны өлгүүр, автомашин, мотоцикл, унадаг дугуй, нисдэг тэрэгний зогсоол, амралт, хоол, уух зүйлээр үйлчлэх үйлчилгээний хэсгүүд болон бусад шаардлагатай өрөө тасалгааг төлөвлөсөн байх;
     
  • Барилга байгууламжийн шаардлагатай хэсгүүдийг универсал дизайны зарчмаар тусгай хэрэгцээт хүмүүс, бага насны хүүхэдтэй хүмүүс, өндөр настай хүмүүст зориулан зайлшгүй төлөвлөсөн байх;
     
  • Цогцолборын гол хэсгийг монгол гэрийн өрх маягаар онгорхой байхаар төлөвлөж болох бөгөөд ийнхүү төлөвлөсөн тохиолдолд цаг агаарын нөхцөлөөс хамаарч нээж, хаах боломжтой байдлаар төлөвлөх;
     
  • Барилгын боломжит тодорхой хэсгүүдэд сэргээгдэх эрчим хүчийг дээд хэмжээнд ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдалгүй, халаалт агаар сэлгэлтийн хамгийн орчин үеийн төлөвлөлттэй байх;
     
  • Дотоод, гадаадын жуулчдад зориулж дээврийн хэсэгт гадна орчны байдлыг 360 градус харж болохуйц хэсэгтэй байхаар төлөвлөх;
     
  • Концепц зураг нь барилга бүтээцийн хувьд хийх боломжтой байх бөгөөд барилгын бусад хийц, материал төлөвлөлтийн хувьд эдийн засгийн хэмнэлттэй, үр ашигтай байх;
     
  • Монгол үндэстний бахархал тэмүүллийн бэлгэдэл болохуйц барилга, архитектурын өвөрмөц, шинэлэг шийдэлтэй байх.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн тамгын газар (President.mn)

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэр (202.179.24.227) 2020 оны 10 сарын 24

18000 хүн багтах гэр юм биз дээ

0  |  0
зочин(43.242.243.241) 2020 оны 10 сарын 23

Гэр хэлбэртэй тэгээд агаарын үзүүлбэрийг бүрэн харна гэдэг чинь нэг нэгнээ үгүйсгээд байна бус уу, ер нь заавал гэр хэлбэртэй гэх хэрэг байгаа юм уу даа

0  |  0
Нүүдэлчин(202.179.24.227) 2020 оны 10 сарын 23

Хамгийн хоцрогдсон эсгий сууц болох нүүдэлчдийн оромж маягийн юм бол бүх оролцогчдын бүтээл байтугай бага сургуулийн бацаануудын зураг ч шалгарна. Тийм том гэр барьж яахна ьэ дээ үхэр монголчуудаа улаан коммунистуудаа.

0  |  0
z(98.206.15.23) 2020 оны 10 сарын 23

yadaj 25000 hunii bagtaamjtai bolgooch.Naadamaar 5000 juulchin 20000 mkngol hun uzchiheer yum hiildee.

0  |  0
зочин(122.201.31.179) 2020 оны 10 сарын 23

сайхан газар нутагтай байж сайхан дуу алдмаар бүтээн байгуулалт хийдэггүй сонин тѳр засаг шүү хийж байгаа нь чанаргүй хулхи хагас дутуу

0  |  0
Усан нүдэт(64.119.25.203) 2020 оны 10 сарын 23

Чааваас даа, хуучин цэнгэлдэх чинь 7000 хүн ордог, шинэ нь бараг ялгаагүй жоохон юм байхан л дээ, гадаадын шалихгүй хөл бөмбөгийн бага 30 мянган хүний цэнгэлдахийг яасан жоохон юм бэ гээд гошлоод тоглодоггүй юм байнлээшт

0  |  0
Top