Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар Б.Нарантуяаг сонголоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

Яг одоо Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс хамгийн өндөр настай нь буюу Баруунбүрэн сумаас сонгогдсон төлөөлөгч Ц.Нямдорж даргалж байна. Орон нутгийн сонгуульд олонхын санал авсан МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Баасансүрэнгийн Нарантуяаг сонгох саналыг оруулж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар сонголоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top