Д.Отгонжаргал фэнүүдээ "Хун галуу"-ны эгшиглэнт ертөнцөөр аялуулна

2020 оны 10 сарын 23

Дуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Ийм сайхан бүтээлүүдийн эзэн, уянгат сайхан хоолойгоороо сонсогчдынхоо зүрх сэтгэлийг нэвт эзэмдэж чаддаг энэ уран бүтээлч маань төр, түмнээсээ "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм алдрыг хүртсэн нь саяхан.

Тэгвэл эрхэм дуучин маань сонсогч түмэндээ "Хун галуу" хэмээх уран бүтээлийн тоглолтоороо бэлэг барихаар бэлтгэл ажлаа хангасаар байна. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 14-нд 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд ганцхан удаа тоглохоор тов тогтоожээ. Түүний уран бүтээлийн цэнгүүнд Гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан, "Хар сарнай"-н С.Амармандах, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Алтанжаргал, жүжигчин И.Идэрмаа, "UB DRUMS" бөмбөрийн хамтлаг, "Салхи" хамтлаг, бүжгийн "UB dance" зэрэг хамтлаг, дуучид оролцоно.

Тоглолт гайхалтай уран бүтээлүүдээс гадна олон сонирхолтой бэлгээр дүүрэн болно гэдгийг зохион байгуулагчид дуулгалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baajgai(203.98.77.153) 2020 оны 10 сарын 23

Даруулаад байхад дарвайгаад байгаа \nДэлэн хөхөө яалтай билээ дээ.\n Жирэн год залуу минь\n Жижигхэн эрхтнээ л томруулахаа бод\n

0  |  0
зөв бичих (66.181.166.134) 2020 оны 10 сарын 23

хөх дэлэнгээ дэндүү том харагдуулсан бна лээ, буруу ш дээ. Хөх том бна гэдэг бол хөгшрөлтийн шинж ш дээ

0  |  0
Top