Олон улсын сансрын нисэгчид эх дэлхийдээ амжилттай газардав

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

ОХУ-ын сансрын нисэгч Анатолий Иванишин, Иван Вагнер болон АНУ-ын сансрын нисгэгч Кристофер Кассиди нар олон улсын сансар судлалын өртөөнд 196 хоногийн турш хамт байж үүрэгт ажлаа дуусган энэ сарын 22-нд Казахстаны нутаг дэвсгэрт эх дэлхийдээ амжилттай газардсан байна. Сансрын нисэгч нар энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд Казахстаны Байконур сансрын төвөөс нэгэн хөлгөөр хамт хөөрсөн юм. Тэд олон улсын сансар судлалын өртөөнд хамтдаа 196 өдөр байсан ба энэ хугацаан дэлхийг 3136 удаа тойрсон байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сансар(202.179.24.227) 2020 оны 10 сарын 24

Сансарт covid 19 аваачаад хаячаагүй бол бусад нь ч яамай.

0  |  0
Top