УИХ-ын гишүүн болж урлаг, үзэгч, сонсогчдоосоо хэсэг хугацаанд холдсон Монгол Улсын Гавьяат жүжигчин Самандын Жавхлан тайзнаа иргэн ирж, фэнүүдийнхээ магнайг тэнийлгээд байна. Тэрбээр төрийн сэнтийгээс буугаад тун удалгүй уран бүтээлдээ орж, "Монголоороо байгаасай" бие даасан тоглолтоороо ойрын өдрүүдэд бэлэг барьж байгаа билээ.
Монгол түмэн гавьяатынхаа уран бүтээлийг хэчнээн их хүлээсэн нь өдөр сунган товлогдох тоглолтоос харагдаж байна. Анх тоглолтыг “Бөхийн өргөө”-нд хоёр өдөр хийхээр зарласан ч үзэгчдийн хүсэлтээр өдгөө дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Дуулах л гэж төрсөн гэлтэй түүний давтагдашгүй дуу хоолой өнөөдөр "UB" паласын концертын их танхимаас үзэгчдэдээ хүрнэ. Тэглээ гээд түүний үе үеийн хит дууг сонсох хүсэлтэй үзэгчдийн эрэлт дуусаагүй аж. Тоглолтын тасалбар аль хэдийнэ дууссан тул түмэн олныхоо хүсэлтийг биелүүлж, аравдугаар сарын 25-ны өдөр 19:00 цагт “UB palace”-д тоглолтоо дахин хийхээр болжээ.
"Та бүхнийгээ гомдоохгүйн үүднээс..." хэмээн үзэгчдээ хүндлэн, тоглолтоо тав дахь өдрөө хийх болсон эрхэм гавьяатын энэ удаагийн тоглолт цааш хэдэн өдөр үргэлжлэхийг үнэхээр таашгүй нь.
Сэтгэгдэл ( 6 )