Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хүлгэнд холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр (2020.10.23) хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Б.Хүлгэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг санаатай алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болон хүчиндэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулжээ.
Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны долоодугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Хэргийг сануулбал, Б.Хүлгэн хэрэг гарсан өдөр хүүгийн ээж болон найз нөхдийн хамт гэртээ архи, согтууруулах ундаа уужээ. Талийгаач хүүгийн ээж, хүмүүсийн хамт дэлгүүр ороод ирэхэд нь Б.Хүлгэн хүүг нь унтуулчихсан хэмээн оронд нь хэвтүүлсэн байсан ч тухайн үед амиа алдсан байжээ. Урьдчилсан байдлаар хүүгийн элэг бяцарсны улмаас амиа алдсан нь тогтоогдсон байдаг юм.
Б.Хүлгэн нь 24 настай 2013, 2015, 2017, 2018 онд хулгай, дээрэм, хүчингийн хэргээр нийт зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байгаад 2019 оны зургаадугаар сард хорих ангиас суллагдсан байжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Дашбалбар , Зэнээ, Батхүү нарыг хөнөөсөн МАН д бүх насаар нь хорих шийтгэл өгөх хэрэгтэй.
Хайран мөнгө хөрөнгө, шууд алаач. Цаазаар сэргээ.
6 udaagin yaltai hun ter baitugai huchingiin hereg hiisen hun 2013 onoos shorond orson gej bodhod 2018 ond sullagdsan bna shu de
yun aimshigiin hogiig buh nasaar n horij tejeeh.gai l bn.buh erhteng zaraad ulsiin orlogo bolgo.onchin huuhdiin asrah gazar handivla.yun tejeediiin ene shaar shavhruu.hulgai huchin hun ami.bandiig alaad og
зүгээр. хоол өгөхгүй байж байгаад өсгөлөнгөөр үхүүлэхэд л болоо ш д\n
Цаазын ялыг дахин сэргээмээр.Муу алуурчин адгуус пиздааг шоронгийн атаманууд тамлаж үгүй болго.Бүх насаар нь хооллуулж амьд төгсөг байлгаад яхим.