Ш.Оргилыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо. 

Хуралдаанаас орон нутгийн сонгуулийн үр дүнд олонхи болсон МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргад Шархүүгийн Оргилыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар түүнийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад санал уламжиллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top