“Оюуны ундрал” шатрын их наадам Хөвсгөлд болно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

Монголын шатрын холбооноос өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас "Шилдэг их мастеруудын тэмцээн"-ийг цуврал болгон зохион байгуулж эхэлсэн. Монголын шатрын холбоо, "Мончесс" клуб, Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай хамтран энэ сарын 22-25-нд шилдэг их мастеруудын "Оюуны ундрал" шатрын их наадмыг Хөвсгөл аймгийн Галт суманд зохион байгуулах гэж байна. Шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын үзэсгэлэнт байгалийг олон улсад таниулж сурталчлахад тэмцээний зорилго оршиж байгаа юм. Монголын шилдэг 14 шатарчны тойргийн рапид тэмцээнээс гадна их мастеруудын зэрэг тоглолт, хүүхдийн, шатар сонирхогчдын тэмцээн болох аж.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top