Д.Дамба-Очирын ДАВЖ ЗААЛДАХ шүүх хурлыг товлолоо 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 25

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард /2020.08.19/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд 3.6 жилийн хорих ял оноосон билээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан, ял оноосон байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг товложээ. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очирт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны аравдугаар сарын 29-ний өдөр товлогдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top