Холоос хийсэн нүүдэл ХОТОД БУУЖ төвхнөв

2020 оны 10 сарын 27

“Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь эргэлдэнэ“ гэдгээр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар эртнээс базааж, холоос эхэлсэн нүүдлээ таслалгүй урагшлуулсаар холыг харж, хоёр жилийн өмнөөс төлөвлөсөн ажилдаа орлоо. Нийслэлийн ИТХ-ын шинэхэн бүрэлдэхүүнээс хотыг захирах эрх олж авсан түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүд ирмэх зуур батламжилснаар намтрынхаа шинэ хуудсыг дэлгэв. Нэгэнт намаасаа бүрэн дэмжлэг авч нийслэлийг удирдах ажилд нэр дэвшсэн түүнийг Засгийн газрын тэргүүний зүгээс  багийн гишүүнээрээ батлахад татгалзах шалтгаан нэгээхэн ч байгаагүй тул Д.Сумъяабазар гишүүнийг УИХ-ын гишүүнээс ногоон гэрлээр чөлөөлөв. Ингэснээр Д.Сумъяабазар дарга УИХ-ын гишүүний ажлаа өгч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэсэн шинэхэн алба, ажилтай болж байна.

Өөр албан тушаалд очихын тулд УИХ-ын гишүүнээсээ сайн дураараа татгалзсан тохиолдол үүний өмнө лавтай нэг гарч байсан. М.Энхсайхан 1992 онд УИХ-ын гишүүн болчихоод жилийн дараа буюу 1993 онд П.Очирбатыг арчилсан хүчнүүдээс нэр дэвшин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход Ерөнхийлөгчийн Тамгын газрыг даргалахаар УИХ-ын гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдсөн удаатай. УИХ-ын сонгуулийг 1992 онд явуулсан зарчмаар орон гарсан гишүүний араас хамгийн олон санал авч урдуураа таслуулсан нэр дэвшигч шууд Их Хурлын гишүүн болж байсан тул МСДН-ын А.Ганбаатар “сраз майор”-ын үлгэрээр нөхөн сонгуульгүйгээр парламентад суусан юм. Хувь заяаны эргүүлэг гэгчээр М.Энхсайхан бас Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон шиг санагдана.

Харин энэ удаа хуулиараа Д.Сумъяа­базарын оронд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгууль болно. Хотын тойрог тул иргэд нь отор нүүдэлд явна, мал хуй төллүүлнэ, өвөлжөө, хаваржаа руу нүүнэ гэх биш, хуульд дурдсан хугацаанд хэзээ бол хэзээ санал хураахад бэлэн тул нөхөн сонгуульд нэр дэвшигчид өрсөлдөөнд орохоор биеэ бэлтгэж эхэлж буй биз ээ.

“Холоос хийсэн нүүдэл хотод бууж төвхнөв” гэсний тухайд эрхэм гишүүн Д.Сумъяабазар хэдийгээр нийслэлийн дарга болохгүй гэж хэвлэлд ярьж байсан боловч хоёр жилийн өмнөөс хотын мэрийн суудлыг сонирхож эхэлсэн нь тодорхой үйлдлүүдээс харагддаг юм. 2018 оны гуравдугаар сараас энэ сонирхол ямар нэг байдлаар цухалзаж, Тусгаар тогтнолын ордон хавиар жиг жуг яригдаж, мөн оныхоо есдүгээр сард нийслэлийн МАН-ын даргын сонгуульд оролцон ялалт байгуулсан нь түүний хотын мэрийн зүг хийсэн анхны алхам, эхний амжилт байв. Нийслэл хотын МАН-ын даргын хувьд багаа 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд амжилттай оролцуулж, МАН-ын ялалтыг бэхжүүлсэн амжилт түүнийх. Гэхдээ хотын дарга болох нь дан ганц Д.Сумъяабазарын сонирхол гэхээсээ илүү МАН-ын бодлого, даалгавар гэж харж бас болно. Хоёр жилийн өмнөөс МАН түүнийг хотын мэрийн суудал руу хүү болгон алгуур алгуураар түлхсээр сая бэрс гаргаж буй нь энэ.

Ирэх жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай. Аймаг, орон нутгаас илүүтэй нийслэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс түлхүү санал авсан нэр дэвшигч Төрийн тэргүүн болох давуу боломжтой байдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн аль хүчин “ялалт байгуулж болох” дүр зургийг урьдчилан харуулж өгсөн орон нутгийн сонгуулийн үр дүнг дараагийн сонгуулиар баталгаажуулахын тулд нийслэл хотыг найдвартай хүний гарт өгөх нь зүй ёсны хэрэг. Түүгээрээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар асар өндөр үүрэг, хариуцлагыг өөртөө авлаа. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байсан түүнд зангараг дутах гэсэн шалтгаан байхгүй биз.

Хотын шинэхэн дарга Д.Сумъяабазар нийслэлийн уугуул. Хүрээ хотоо хэрхэн хөгжүүлэхийг хүүгийн сэтгэлээр мэднэ гэж иргэд төсөөлж байгаа. Улаанбаатарынхаа түүхийг агуулсан соёлын өвдөө ээлтэй байгаарай. Газар дээрх ганган барилга, өндөр цамхгуудаа нэмэхээсээ илүү газар доогуур нийслэл хотыг тэжээдэг бүхэл бүтэн сүлжээ буйг бүү умартаарай. Ногоон байгууламжаа тэлж, Туул голынхоо үзэсгэлэнт бургасан шугуйг бүү сүйтгээрэй. Дүүгийнхээ мэдэлд байгаа циркийн барилгыг төрд нь, циркчдэд нь буцаалгаарай. Иргэдтэйгээ хамт алхаж, тэдний үгийг сонсох зав гаргаарай.

Түүний өөрийнх нь хэлснээр биеийн амрыг харсан бол тэрбээр үнэхээр УИХ-ын гишүүнээрээ л үлдэх байлаа. Хааяа нэг Сонгинохайрханыхаа 28 дугаар тойргийг тойрчихоод хуулиа хэлэлцээд сууж байж болох байв. Намын бодлогоор ч бай, нутаг орноо хөгжүүлэх өөрийн эрмэлзэл, хүслээр ч бай, нийслэл хотыг удирдах итгэл хүлээж шуударсан түүнд одоо амсхийх чөлөө ховор олдоно. Бөх хүний тэсвэр хатуужил, ухааны бядыг одоо л харуулдаг цаг.

Сая илүү хүнтэй их хотын нүсэр ажил түүнийг угтлаа. Түгжрэл, агаар, хөрсний бохирдол, харанхуй гудамж, камергүй орчин, ажилгүй хүмүүс, өвчин эмгэг, сургуулийн хүртээмж, цэцэрлэгийн сугалаанд азгүйтэж гэртээ цоожлогдсон багачууд, утаа багассан ч угаартан амиа алдаж буй иргэд, явган хүний замыг таглаж барилга барьсан  байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлууд, ачигдалгүй удсан хур хог, өвлийн халтиргаанаар уран гулгалтын талбай, зуны борооноор усан балчиг болчихдог зам харгуй, орой эртлэн бууж зорчигчдоо явгалдаг нийтийн тээвэр, үгүй ядахдаа золбин нохой, муур, өдрөөс өдөрт хомсдож байгаа ногоон байгууламж, түүнээс цаашлаад нийслэлийн талбайгаас хороосоор буй талийгаачдаа нутаглуулах газар гээд түмэн шалтгаан, буман асуудал түүнийг тосож байна. Дээрээс нь таныг сонгож их улс төрд оруулсан ч юм юмнаас хоцорчих гээд байдаг Сонгинохайрхан руугаа хааяа хялам хийдэг юм шүү, хотын дарга аа.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 27

eroosoo l ulsiig naimaalzsan luivarchid baidag bizdee, hodoonii bohchyyd UB hot, ih hurlaar dyyreed baihaar uls, hot yaj hogjih ve dee

0  |  0
erdene(202.126.89.194) 2020 оны 10 сарын 27

Jenkod zutguh өртэй hun de, .....kkk

0  |  0
Иргэн(202.131.233.190) 2020 оны 10 сарын 27

Сумъяабазар үнэхээр өлөн байгаа нь УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, хотын дарга болох гэж зүтгэж байгаагаас нь илэрхий харагдаж байна. Түүний энэхүү өлөн байгаа нь хийж бүтээхийг төлөө юу? аль эсвэл албан тушаалаа ашиглаж ахиухан идэхийн төлөө юу? гэдэг нь 4 жилийндотор түмэнд харагдана даа.

0  |  0
Монгол(202.55.188.38) 2020 оны 10 сарын 27

Ямар их зулгуйдалт долигнол вэ ккккккк пzdaнууд

0  |  0
Балдандорж ж(66.181.161.25) 2020 оны 10 сарын 27

Аврагатаа баяр хүргье монгол түмний зүрх болсон нийслэлээ Азийн бар болгоорой ажилд их амжилт хүсье итгэж дэмжиж байгаа шүү СХД 25. Хорооны иргэн

0  |  2
Зочин(66.181.160.73) 2020 оны 10 сарын 27

Энэ бол маш том амлалат том ажил.Олон дарга нэр хүнд муутай буусан.Харин Амарсайхан арай гэгээ оруулсан.Том ажлын эзэн өндөр мэдлэг том ухаантай байх журамтай.Түүний ухаанаа зарж хийсэн зүйл одоо хүртэл ил биш.Хотын тулгамдсан асуудал бол утаа түгжрэл биш.Түүнийг өнгөрсөн жилүүдэд МАН шийдсэн байх ёстой.Тэг ч үнэлгээ авсан.Одоо нөгөө яхиад байдаг жаргалтай\n Улаанбаатараа цогцлоох том зорилт байнаа.Наад зах нь хотод барилгад шахагдаад үлдсэн жаахан газраа иргэддээ үориуомаар байна.Даруйхан сууцнуудын хооронд ,туулын бургасыг хяргаж барилга барих зөвшөөрөл Амарсайхан дарга өгсөн дуулдлаа.Уг нь

0  |  0
Ygryj(202.55.188.105) 2020 оны 10 сарын 27

Hanaj tsaddagui turaal be.

1  |  0
Зочин(66.181.190.11) 2020 оны 10 сарын 27

Хотын даргаар ч зогсохгүй тамирчины мөрөөдөл амбиц байгаа биз ээ, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж ардаасаа тасралгүй алдаанаасаа суралцаж явахыг хүсье

0  |  2
Зочин(192.82.72.213) 2020 оны 10 сарын 27

Сумъяабазартаа шинэ ажилд нь амжилт хүсье. Улаанбаатар хотынхны амьдралын нөхцлийг сайжруулахад их ажил хийнээ гэдэгт итгэлтэй байна.

0  |  1
Top