Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр буюу “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн гэх баримт өнгөрсөн долоо хоногт ил боллоо. Тодруулбал, сайд Г.Ёндон “Монголросцветмент” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа буюу өнгөрсөн оны есдүгээр сарын 04-ний өдөр өөрийн хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр 10,700,000 төгрөгийг “Гётё” сургуульд шилжүүлсэн байна. Олон түмэнд ил болсон нь л энэ болохоос өөр юу ч байгаа юм билээ, хэн мэдэхэв.
Ер нь энэ бол төрд нүүрлэсэн хулгай арилах нь бүү хэл их, бага гэж голохоо байсны илрэл гэж болно. Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр “Төрийн мөнгөнөөс битгий хулгайлаарай, ард түмний мөнгийг битгий шамшигдуулаарай. Бид хулгайч нартай тэмцэнэ” хэмээн сүртэйгээр мэдэгдэж байлаа. Харамсалтай нь, хулгайч нартайгаа тэмцэх нь бүү хэл өөрийн танхим, дэргэдээ урин залж, Уул уурхайн салбараа хариуцуулж орхиж.
Г.Ёндон сайдын намтарт бичсэнээр 2002 оноос 2020 он хүртэл “Монголросцветмент” ТӨҮГ-т янз бүрийн албан тушаал хашсан нэгэн. Дунд нь ганц жил буюу 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч даргаар ажилласан юм билээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар энэ оны долдугаар сард томилогдохоосоо өмнө тэрбээр сард дунджаар 17 сая төгрөгийн цалин, хангамж эдэлдэг байж. Нэг үгээр бол сарынхаа цалингаар хоёр хүүхдийнхээ төлбөрийг төлөөд цаана нь хангалттай илүү гарахаар орлоготой гэсэн үг. Даанч эрхэм сайдтанд улсын мөнгөнөөс хумсалж л байвал их багын ялгаагүй сэтгэл байдаг бололтой юм. Түүний 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэг ч түүнийг хүүхдийнхээ сургалтын төлбөрт хотойхооргүйг батална.
Өнгөрсөн оны байдлаар тэрээр өөрийн орлогоо 204 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 40.3 сая, 460 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, гурван авто гарааш, 17 сая төгрөгийн үнэ бүхий нэг "Toyota Prius-1" маркын автомашин, 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий 700м2-3 газар, 152.6 сая төгрөгийн хадгаламж, 13 сая төгрөгийн авлага, дөрвөн тусгай зөвшөөрөл, эрх, патенттай гэж мэдүүлжээ. Мөн түүний намтарт тэмдэглэгдсэнээр бол тэрээр Монгол Улсын зөвлөх инженер зэрэгтэй. Гэвч үүнийгээ хууль бусаар авсан гэсэн яриа ч байдаг юм билээ. Засгийн газрын тэргүүн маань танхимаа бүрдүүлэхдээ энэ мэт хумслагчдыг дутуу судалсан уу, эс бөгөөс мэдсэн ч мэдээгүй царайлсан уу гэдэг сонирхолтой. Ямартаа ч гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлсэн үгэндээ эзэн байж хулгайчидтай тэмцэх хэрэгтэй байна. Тэр дундаа энэ ажлаа Ёндон сайдын ёс зүйгүй үйлдлээс эхлэх хэрэгтэй юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 20 )
ямар үхсэндээ ичих гэж хэн ч байсан тодорхой журам нь байвал үгүй гэхгүй шүүдээ залуу улсуудыг барьж идчих гээд тэнэг новшнууд болимоор юм хулгай хийгээгүй худлаа яриагүй нь тодорхой л байна наад төрөөр дүүрэн байгаа холбоо сүлбээ нь эрх ашиг нь нэг түрийвчинд орчихсон луйварчидаа газар сайгүй гаргачихаад эхлээд тэдэнтэйгээ тэмцээч тэр луйварчид чинь одоо бараг бөгсөө мөнгөн дэвсгэртээр арчаад өөдөөс чинь шидэхдээ туллаа ухаар
Жирийн 1,5 сая цалинтай хун оорсдоо хуухдийн толбороо толж зээлээ толж бна ямар нь ийм тансаг бнаа . Нам дагавал ам тосддог цан болжээ
uuchlal guigaad ogtsroh heregtei.nuguu nuhduud saiddaa pyaldagdaj ene tulburuudiig hiisen bn
Ичих нүүр гэж гэж байдаг даа. Өмнөөс нь ичиж үхлээ. Ёс зүйгүй үйлдэл хийсэндээ уучлал гуйгаад буцаагаад төлчих хэрэгтэй шүү дээ. Халамжийн эмзэг, бүлгийнхэн , ядуу зүдүү хүмүүст л олгодог доо. Халамж аваагүй гэж мэлзэх вий дээ
Олон жил иймэрхуу явж. Ирсэн байхаа Эрдэнэтийнхэнийг сана Байрны тусламж эгэ тэрээ гээд хэдэн зуун мянган доллар авсан байсан даа ядаваасурэнгийн уед Ер нь улсын уйлдвэрийн газрынхны цалинг хянаж узэх хэрэгтэй Алдагдалтай ажиллдаг мортлоо маш ондор уалинтай бас байрны урамшуулал гээд хэдэн арван саяар нь авдаг Улс торчид эгэ талаар ярихгуй байж хуухдийн монго болиулна гээд байгаа
Төрд байгаа байгууллагууд энэ мэтчилэн мөнгөө хувааж идээд ашиггүй ажилладаг юм байна л даа.Гадаадын соелтой хөгжилтэй,ардчилсан оронд бол аль түрүүнээ огцорчих үндэслэл байна даа.Энэ Ёндонд ес зүй,ёс суртахуун гэж байна уу.Ийм Улс Төрчидийн МОНГОЛ улс хөгжинө үү
ТЭХСаид гэж яасан архаг хулгаич төр татвар төлөгчиин мөнгөөр гэр бүлээ тэжээж ханадаггүи шаналын бузарыг төрөөс заилуулж идсэн уусныг нь төлүүлж хөрөнгө хурааж улсын орлого болго
Ene hulgaichiig zailuulahgui bol zasgiin gazar ogtsroh estoi
Өөрөө өргөдлөө өгч огцор хулгайч аа
Iim ih hurungu mungutei bj yadan shunal geheeree iim baidiim be erunhii saidtan nudgui chihgui bolchee yu....yah gj ulger shig shudarga zan huuramchaar gargadiim be....naad saiduudaa hulgai hiilgeh gj tomiloo yu.....helehch muu ug alga daa....
Gadaaiin uls orond soyoltoi ys zuitei buruu zuil hiisen bol shuud ogtsorno. Ene sda tsairtsan uuriiguu umuuruud l bhiin sda mini ugtsurh urgudluu ug. HUK ene neg ymandaa heleech
Muuhai uildel hiisen bna.
Хамгийн бага жирийн жишээ шүү дээ
За за Хүрэлсүхийн ЗГ т засаршгүй хулгайлчид цугларчээ 2002 оноос хойш хичнээн ихийг хулгайлсан болоо Ерөнхий сайд минь одоо яах вэ Та зурагтаар л нэг их хүн загнасан шударга царайлсан хүн л харагдах юм Үүнд чинь ард түмэн итгэж байсан Харин та цаагуураа яаж ажиллаад л байна даа Арай ч таныг эд нартай тохиролцдог гэж бодхгүй л байна л даа Энэ мэтэд шуурхй арга хэмжээ аваач эсвэл та мэдээллэлээс тийм хол байдаг юм уу Энэ олон дарга нэртэй хүмүүс албаны хичнээн унаа тэрэг унаж авгай ххүхдээ зөөж байна Нөгөө наалт наах юу болов Хэвлэх цаасгүй болчихсон юм уу Тэгвэл ард түмнээсээ хандив гүй
Ёстой ёс зүытэй шударга уул уурхайн мэргэжлийн хүн гэвэл ёндон сайдыг хэлнэ.хэнийх нь сэтгэлд нийцээгүй уим бол одоо зохион байгуулалттай дайрч эхэллээ.дуртай хүнд найр тавиад байдаггүй чанга хүн.тэнэг монголчуудад бөх болон дуучин гэрэл зурагчин саыд хэрэгтэй уим байхдаа.уин нь хулгай байдагийн энэ хүн хулгай хийгээд байх хүн биш.\n\n\n
цагаан захтай хулгайч нар дийлдэхээ байхандээ
Адгийн хулгайч вэ.
төрд дандаа хулгайч нар дүүрчээ
Ичиж амьдар огцорч засар буцааж төлөөд хохирлоо барагдуул үнүй гэвэл ялтай шүү хувиараа яллах залуус бэлтгэгдсэн.
Өнгөрсөн онд үйлдвэр нь ашигтай ажилласан байж болий шүү дээ.тэгээд гэрээгээрээ төлбөр хийсэн байж болно