АТГ: УИХ-ын нэг ч гишүүнийг яллагдагчаар татаж, шалгаагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 27

АТГ-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан шалгаж байгаа гэх мэдээллийн талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодрууллаа. 

Тэрбээр "Энэ бол худал ташаа мэдээлэл. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 80 гомдол, мэдээллийг шалгаж, 13 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 492 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас найман хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгасан. Яг өнөөдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 468 хэрэг шалгагдаж байгаа. 404 нь хэрэг бүртгэлтийн, 64 нь мөрдөн байцаалтын хэрэг. Эдгээр хэргийн алинд ч УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татан шалгасан зүйл байхгүй. Худал ташаа мэдээллийг түгээж, улс төрийн өнгө аясаар олон нийтэд буруу ойлголт төрүүлэхгүй байхыг хүсэж байна.  УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдыг АТГ-аас шалгаагүй. Тиймээс энэ нь худал мэдээлэл байна. Түүнчлэн одоогоор АТГ-аас шалгаад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан УИХ-ын гишүүн байхгүй" гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.73) 2020 оны 10 сарын 27

Иргэд шалгаасай гэхээрээ арга ядарч мэдээлэл тараасан юм. Боловуу? Батболд гэхэд маш олон сая төгрөгийн хахууль өгсөн нь гэрчээр нотлогдсон.Түүнийг АТГ яагаад санаачлагаараа шалгаж болохгүй гэж.

0  |  0
Top