Ш.Хавал: Үндэсний бөхөө дэмжихийн тулд БАЙРААР ШАГНАДАГ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 27

Улсын начин Н.Мустафа өнгөрсөн сард хоёр өрөө байрныхаа эрхийн бичгийг гардан авчээ

Баян-Өлгий аймгийн бөхчүүдэд тендер зарлаж, байр олгодог тухай асуудал олон нийтийн сүлжээнд тарж, багагүй маргаан үүсгэлээ. Энэ талаар бид аймгийн удирдлагуудаас тодрууллаа. 

Баян-Өлгий аймгаас төрөн гарсан Улсын начин цолтой бөхчүүдийг хоёр өрөө байраар мялаах журмыг аймгийн ИТХ-аас 2016 онд баталжээ. Энэ дагуу "Спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг мөнгөн шагналаар шагнах журам"-ын дагуу Н.Мустафа төдийгүй Б.Баатарцол, Б.Серик нарын начин цолтнуудыг тус бүр хоёр өрөө байраар мялаасан байна. 
 


Улсын начин Батчулууны Баатарцолын хувьд Баян-Өлгий аймгаас 35 жилийн дараа төрөн гарсан начин юм. Тэрээр 2016 онд буюу Ардын хувьсгалын 95 жилийн ойгоор улсын харцага Ө.Даваабаатараар тав давж, улсын начин цолны болзол хангаж байжээ. Батчулууны Баатарцолын цолны мялаалга наадмыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг Даргын Тамгын газраас төсөв гарган зохион байгуулж, хоёр өрөө байраар мялаасан байна.
 

Үүний дараа Б.Серик 2017 онд буюу Ардын хувьсгалын 96 жилийн ойгоор улсын баяр наадамд тав давж, улсын начин цол хүртэхэд мөн л аймгийн удирдлагууд шинэ цолтноо Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 14-р хорооллын "Сувдан сондор" хотхонд 2 өрөө байраар мялаасан байна. 
 


Тэгвэл энэ жил Баян-Өлгий аймгаас бас нэгэн улсын начин төрсөн нь Н.Мустафа юм. Тэрбээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Туран Ворлд” компанийн бөх ажээ. Аймгийн удирдлагууд түүний цолны найрыг энэ оны есдүгээр сарын 5-ны өдөр хийж, хоёр өрөө байр авах эрхийн бичгээр мялаасан байна. Энэ өдөр түүнд байрны эрхийн бичгээс гадна “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээний Удирдах зөвлөлийн гишүүн, бизнес эрхлэгч Ж.Нурбек хувиасаа Land cruiser-200 машин бэлэглэсэн гэнэ. 

Одоогоор Н.Мустафа нь хоёр өрөө байраа аваагүй байгаа бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем буюу https://www.tender.gov.mn сайтад Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр олгох тендерийн зарыг өчигдөр байруулсан байна.

Энэ талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч, Баян-Өлгий аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ш.Хавалаас тодруулахад "Манай аймгаас улсын цолтой бөх тодролгүй 35 жил болсон. Тиймээс үндэсний бөхчүүдээ дэмжих үүднээс аймгийн ИТХ-аар Улсын начин цол хүртсэн бөхөд хоёр өрөө байр өгч байх тогтоол санаачилж баталсан. ИТХ-ын тогтоолын дагуу Үнэлгээний хороо байгуулагдан, тендер зарладаг. Одоогоор Н.Мустафа байраа аваагүй, зөвхөн эрхийн бичгээ авсан байгаа. Энэ тогтоолын дагуу Н.Мустафа төдийгүй Б.Баатарцол, Б.Серик нарт хоёр өрөө байр олгосон. Бид хууль зөрчсөн зүйл байхгүй. Зөвхөн үндэсний бөхчүүдээ дэмжих бодлогын хүрээнд ИТХ-ын шийдвэрийг биелүүлж байгаа юм" гэлээ.      

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дэмжив(66.181.188.64) 2020 оны 10 сарын 28

35 жилийн дараа нутаг орондоо улсын цолтой 3бөхтөржээ юун болохгүй гэж......

0  |  0
Хун(103.26.194.182) 2020 оны 10 сарын 27

бөхчүүд бүгд адилхан,Бусад аймгаас улсын цолтой бөх төрөхөд хэд хэдэн машин,байр бэлэглэж болоод байхад Өлгийгээс төрсөн бөх яагаад болохгүй гэж.

0  |  1
Иргэн(150.129.141.229) 2020 оны 10 сарын 29

Тэгээд юу гэж. Дэмжүүлсээр, хүндлүүлсээр өдий хүрсэн бөхчүүдээс улс орноо, нутаг усаа юугаар дэмжсэн бэ. Допингоо л хэрэглэхгүй бол түрүүлж, шөвгөрч чаддагүй арчаагүй шаарууд байж. Тийм байж нэг их хүч чадалтай мундаг хүмүүс гэнэ. Заавал машин, байр авах ёстой гэнэ. Энэ муу нутгийн зөвлөл гэдэг далдганасан юмнуудын хийж байгаа ажил. Нутгийн зөвлөл л юм бол нутгаа хөгжүүлээч. Долигонуур юмнууд байдаг болохоороо нутаг орондоо биш, хэн нэгэн хувь хүн, допингчингийн урдуур хойгуур хормойгоо чирж, хэлээ унжуулаад навсаганалдаад байх юм.

1  |  1
Хун(103.26.194.182) 2020 оны 10 сарын 27

Бусад аймгаас төрсөн улсын цолтой бөхчүүд эд байр машин бэлэглээд болоод байгаа юм чинь Өлгийчүүд яагаад болохгүй гэж.

0  |  1
Хун(103.26.194.182) 2020 оны 10 сарын 27

Бусад аймгаас улсын цолтой бөх төрөхөд нэг биш хэд хэдэн машин байр бэлэглэж болоод байхад Өлгийгээс төрсөн бөх яагаад болохгүй гэж.

0  |  1
цахар(103.99.103.99) 2020 оны 10 сарын 29

Казахууд үндэсний цөөнх биш. Монголд үндэсний цөөнх гэвэл тува, цаатан зэрэг хүмүүс болно. Казахууд улсын төсвийн хөрөнгийг аймгаараа идэж байна. Хамгийн их халамж авдаг, иргэдийн талаас илүү нь груптэй /хөгжлийн бэрхшээлтэй/ Ингэж л улсын төсвийг хамгийн ихээр иддэг улсууд болоод байна. Дээр нь төсвийн хөрөнгөөр бөх гэдэг хоолны саванд байр авч өгөх нь. Тэгж л их өгөх гээд байгаа юм бол аймгаараа хандив цуглуулаад өгөхгүй юу

6  |  2
Erdenet(202.131.243.186) 2020 оны 10 сарын 27

Орон гэргүй бөхчүүд байдаг юм бол 5 ханатай өргөө цагаан гэр өгөөч!!!

1  |  0
Zochin(87.66.142.201) 2020 оны 10 сарын 27

Odoo ene teneg uildluudee bolimoor yum da, uur argaar demjij undesnii soyoloo awch uldej bolno

1  |  0
үнэшд(66.181.180.161) 2020 оны 10 сарын 27

Циркийн алиалагч нарт байр өгмөөр байна ялгаа н хаа байхав хөөрхийс

2  |  1
Бөх(202.126.89.41) 2020 оны 10 сарын 27

Үндэсний цөөнхөөс монгол бөхөөр амжилт гаргаж байгаа бөхчүүдэд байр машин өгөх нь зөв гэж бодож байна.

2  |  8
Top