-Х.Бум-Эрдэнийн оффшорт бүртгэлтэй "ABROS" компани ИДЭВХТЭЙ хэвээрээ байна-
Төрийн алба, эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо хангахад ашигласан байж болзошгүй эрх бүхий албан тушаалтнуудын тоог Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ нэмлээ.
Х.Бум-Эрдэнэ нь “Шангри Ла Улаанбаатар” зочид буудалд арван сараар иогийн өрөө түрээслэхийн тулд Хадгаламжийн даатгалын корпорацийн данснаас “Шангри Ла Улаанбаатар Хотел” ХХК-ийн дансанд 30 сая төгрөг шилжүүлээд зогсохгүй “Интернэйшнл Медикал Сентер” эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг, багц шинжилгээний төлбөрт 10.5 сая төгрөг шилжүүлсэн байгаа юм. Мөн орон сууцны нөхцөл сайжруулахад зориулан 45 сая төгрөгийг өөрийн удирддаг Хадгаламжийн даатгалын корпорациас гаргуулсан баримтыг нь хэвлэлүүд дэлгээд байна.
АТГ-т тайлагнасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн 171 сая 585 мянган төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн Х.Бум-Эрдэнэ нь Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал болохоосоо өмнөхөн Оффшор данстай нь илэрсэн байдаг.
Тодруулбал, 2016 оны тавдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Улаанбаатарын цагаар 03:00 цагт Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас “Панамын баримт бичиг”-ийг бүрэн хэмжээгээр нь дэлгэсэн юм. Тус баримтууд Панамын “Моссак Фонсека” хуулийн фирмээр дамжуулан оффшор дансанд хөрөнгөө нуусан хүмүүсийн мэдээллийг дэлхий даяар ил болгож байв.
Мэдээлэлд, Монгол Улсаас 49 компанийн бүртгэл байснаас ДӨРВӨН компани нь тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны Дэд даргаар ажиллаж байсан Харьюугийн Бум-Эрдэнэтэй холбоотой байсан. Тэрбээр Даваагийн Батбаяр гэж хүний хамтаар тухайн компаниудын хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй байсан. Харин НЭГ компани нь түүний эхнэр Э.Болдмаатай холбоотой байсан юм.
КОМПАНИЙН НЭРС
Х.Бум-Эрдэнийн эхнэр Э.Болдмаагийн хувьцаа эзэмшиж байсан компани
Энд нэр нь дурдагдаж буй нийт ТАВАН компанийг Их Британийн Виржинийн арлуудын оффшорт бүртгүүлсэн үндсэн компани нь БНХАУ-ын Бээжин хотод хаяг нь бүртгэлтэй TOPSHANGWU.COM LIMITED юм.
2007 оноос эхлэн хэдэн арван компанийг оффшорт бүртгүүлсэн TOPSHANGWU.COM LIMITED-ийн хаяг дээр Монгол Улсаас өөр бас компани ч оффшорт бүртгүүлсэн байгааг дурдах нь зөв байх.
Х.Бум-Эрдэнийг Санхүүгийн Зохицуулах Хорооны Дэд даргаар ажиллаж байх үед үйл ажиллагаа нь идэвхтэй байсан ABROS CO.Ltd нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын мэдээллээр бол одоогийн байдлаар “ИДЭВХТЭЙ” ангилалд хэвээр байгааг тодотгоё.
Х.Бум-Эрдэнэ нь өөрийн хувьцаа эзэмшдэг компаниудыг Оффшор бүсэд бүртгүүлэх үедээ Хууль зүй дотоод хэргийн яаманд ахлах мэргэжилтэн хийж байсныг хэлэхэд илүүдэхгүй байх.
Төрийн хариуцлагатай албанд ажиллаж байх үедээ Оффшор руу хөрөнгөө гаргаж байсан замналтай Х.Бум-Эрдэнэ захирал өдгөө төрийн мөнгийг хувьдаа ашигласан хэргээр шалгагдах хэмжээнд хүрээд байна.
Сэтгэгдэл ( 7 )
Hyrelsyh we.hiih ajlaa olohgyi ene tend syrchignej baihiin orond ene metiin luivarchdaa shiitveechee.turiin neriig gutaasan amitdad hamgiin hatuu shiitgel onooh heregtei.
unen l yum bol shuud mongiig ny tataach er ny eronxii said xusbel bukh ooffshop busees mongo tataj chadna ugaasaa xend ch oilgomjtoi 30 jiliin doyor uum xurimtlsl burxan ch xiij chadaxgyi bugd xulgai Elbegdorjiin off-oos exleed l tatchik opoi sarsy
unen l yum bol shuud mongiig ny tataach er ny eronxii said xusbel bukh ooffshop busees mongo tataj chadna ugaasaa xend ch oilgomjtoi 30 jiliin doyor uum xurimtlsl burxan ch xiij chadaxgyi bugd xulgai Elbegdorjiin off-oos exleed l tatchik opoi sarsy
Энэ хэний гөлөг вэ? Эзнийг нь ол.
gemt heregten hogiin ziaraitai bas
ЗАЙЛ
Dawaagiin batbayar gedeg ni sumoch kekshuzan Batbayar bna