УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “Энэ бол худал ташаа мэдээлэл. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 80 гомдол, мэдээллийг шалгаж, 13 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 492 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгасан. Яг өнөөдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 468 хэрэг шалгагдаж байгаа. 404 нь хэрэг бүртгэлтийн, 64 нь мөрдөн байцаалтын хэрэг. Эдгээр хэргийн алинд ч УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татан шалгасан зүйл байхгүй. Худал ташаа мэдээллийг түгээж, улс төрийн өнгө аясаар олон нийтэд буруу ойлголт төрүүлэхгүй байхыг хүсэж байна” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Сү.Батболдын хэргийг АТГ шалгаад шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэлтэй холбогдуулан “УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдыг АТГ-аас шалгаагүй. Тиймээс энэ нь худал мэдээлэл байна. Одоогоор АТГ-аас шалгаад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан УИХ-ын гишүүн байхгүй” гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
hudal medeelel taraasan huniig n olj zohih hariutslaga tootsdog bolmoor uym,elted z/b tai hudal medeelel taraagaad bhad
АТГ чинь өндөр сэнтийд заларсан ”амьтад” - д үйлчилж тэднийхээ ашиг сонирхлыг хамгаалдаг, мөнгө, албан тушаал хоёрт сөгдсөн л хүмүүс шүү дээ. Бор зүрхээрээ зүтгэж буй шудрага иргэдийг бол дураар ял тулгадаг, төрд шургалсан гэмтнүүдэд бол хамгаалагч нь байдаг л байгууллага шүү дээ. Үхсэн эмгэнээс унгас эрэв гэгчээр АТГ - аас шудраг юм хүлээгээд хэрэггүй дээ.
hudlaa medee geed l baih naad ih hurald chin shalgah hyn ih baigaa um bishyy, shalgaach !!!!