“Гадны хүн” олон ангит кино ТВ8 телевизийн дэлгэцнээ гарч эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 27

“Телевизийн шилдэг цуврал”, “Телевизийн шилдэг бүтээл”, “Хамгийн эрэлттэй шоу” шагнал хүртсэн “Гадны хүн” буюу “Outlander” олон ангит киног ТВ8 телевиз аравдугаар сарын 26-наас эхлэн албан ёсны ОНЦГОЙ ЭРХТЭЙГЭЭР хүргэж эхэллээ.

1945 он. Клэйр Рэндол гэгч цэргийн сувилагч бүсгүй учир битүүлэг байдлаар 1743 он руу очив. Тэр хайртай нөхөр нь үгүй, үл мэдэх ертөнцөд гэнэт хүрэх бөгөөд амь нас нь аюулд өртөнө. Нууцлаг ертөнцөд Клэйрийг Жейми Фрэзер гэгч сайхан сэтгэлтэй, романтик шотланд залуутай хүчээр гэрлүүлснээр үйл явдал санаанд оромгүй байдлаар эргэх ажээ. Клэйр шотланд эрд сэтгэл алдрах уу? Хоёр өөр ертөнц дэх хоёр өөр эрэгтэйн алийг нь тэр сонгох бол...

Сэтгэл хөдөлгөм, онц сонирхолтой цувралыг та үдэш бүр 22:00 цагаас ТВ8 телевизээр хүлээн авч үзээрэй.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top