Есөн настай монгол охин дэлхийн шатрын холбооны мастер болов

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20


МУ-ын иргэн 9 настай охин Т.Мөнхзул өчигдөр Индонезэд болсон Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Зөвхөн түрүүлээд зогсохгүй дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангасан байна. Уг тэмцээнд нийт 10 орны 200 гаруй шатарчин эрэгтэй, эмэгтэй тус бүр таван насны ангилалд оюун ухаанаа уралдуулсанаас охидын 10 насны ангилалд 27 шатарчин оролцжээ. Тэрээр эхний өрөгтөө Сингапурын шатарчинд хожигдсон ч сүүлийн бүх тавилдаа амжилттай тоглосоноор аварга болсон байна. Т.Мөнхзул Польшийн Краков хотод болсон сурагчдын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм. Өнгөрсөн жил 10 настай охин өсвөрийн дэлхийн аваргад түрүүлж байсан бол энэ удаа есөн настай охин дэлхийн шатрын холбооны мастер болж шатарт дуртай монголчууддаа маш том бэлэг барилаа. 

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top