БНХАУ-ын Анхуй мужийн Уламжлалт анагаах ухааны их сургуулийн эрхлэгч асан Ван Жиан нь 6 тэрбум гаруй юанийн авлигын хэргээр 10 жилийн ял сонсжээ.
Ван Жиан нь Ёс зүйн төв хорооноос авлигын хэргээр сэжиглэгдэн шалгагдсан их сургуулийн 30 гаруй албан тушаалтны нэг аж. Тэдгээрийн 70 гаруй хувь нь сургуулийн намын нарийн бичгийн дарга болон эрхлэгч албан тушаалтай байсан бөгөөд судлаачид Их сургуулийн удирдах албан тушаалтны дунд авлига байгаа нь энэ төрлийн авлигын онцлог шинж чанар гэдгийг дурджээ. Ван Жиан нь инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчтэй хамтран хэрэгжүүлэх сургуулийн төсөл хөтөлбөр болон албан хаагчдыг тушаал дэвшихэд нөлөөлж авлига авсан нь тогтоогдсон байна.
Их сургуулийн авлига нь албан тушаалтан томилох, ажилд авах, оюутан элсүүлэх, шалгалт авахаас гадна судалгаа шинжилгээг санхүүжүүлэх, сургуулийн барилгын дэд бүтэц, ложистикын асуудал, бусад байгууллагатай хамтран ажиллах хүрээнд ихэвчлэн тархсан талаар Бээжингийн их сургуулийн Төрийн нэгдмэл байдлын Судалгаа шинжилгээний төвийн Дэд дарга Жуан Дөшүй мэдээлжээ.
Эх сурвалж: АТГ
Сэтгэгдэл ( 10 )
Манайд үүнээс хэд илүү авилагч нар зөндөө бий
ЯАГААД ИЙМ ЮМ БЭ ЖДҮЧТИДЭЭ ХОРИОЧ. СОДБААТАРАА ШОРОНД НЬ ЯВУУЛ
манайд бол их л Ахадсан Яланд тооцогдоно, бараг Ял авахгүй ч байж мэднэ,
Ийм ялгавартай ялын бодлого яваад байдаг нь чухамхүү мөнөөх шударга ёсыг тогтоох төр засгийн амлалт уу? Арай үгүй байлгүй дээ. Олон тэрбумаар иргэд, олон нийтийг хохироосон нэгэн нь 40 саяаар торгуулаад байж байдаг нөгөө хэсэг нь 10 жилийн ял сонсоод байдаг чинь чухам л ялгаварлаж сорчлоод байгаагийн илрэл мөнөөсөө мөн дөө...
shuuh haritsangui yal uguh yamaa
Манайд шүүхийн шийдвэрээр ажлаас халагдаад бүр төсөл дээр өндөр цалинтай ажиллаад явж бн.БМДИ дэд захирал басйан хүн.
mongold bol shuud yamand mest hudaldaj avah bh da.huuli heregjideg gazar oor bh yumoo gj
Mgl bugd shorond orno
3-r surguuliin xacuulyvh avgai Soronzong ingej shuukh yumsan
Улстөрч нь 40саяар торгуулдаг, жирийн иргэн нь 10 жил авдаг балай тогтолцоогоо болиочээ