А.Н.Пахмутовагийн уран бүтээлийн үдэшлэг боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

ЗХУ-ын социалист хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч А.Н.Пахмутовагийн 90 насны ойд зориулсан уран бүтээлийн үдэшлэг энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо болжээ.

Уран бүтээлийн үдэшлэгт МУ-ын Консерватори, СУИС, МУИС, Монгол-Оросын хамтарсан дунд сургууль, "Бадмаараг" ахлах сургууль, "Атланта" дунд сургууль, Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС , МУБИС, ЦЕГ-ын "Сүлд" чуулгын авьяаслаг уран бүтээлчид хамтарч оролцсон байна.

Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэл, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэг, Оросын шинжлэх ухаан соёлын Улаанбаатар дахь төв ажиллав.

Александра Николаевна Пахмутова бол Зөвлөлтийн үеийн хит болсон 400-гаад дуу зохиосон бөгөөд түүний олон арван уран бүтээлээс нь манай орны алтан фондод орсон байдаг.

“Хуучин агч мод”, “Аз жаргалын шувуу”, “Сайхан охид”, “Бид ямар залуу байгаа вэ?”, “Москва, баяртай”, “Ядарсан завь”, “Тэнгэрийг тэврэн”, “Бид нисэх онгоц нисгэж сурч байна”, “Залуус минь, гол нь сэтгэлээрээ хөгшрөхгүй байя, “Тэр ямар залуу байсныг мэдэх үү?”, “Бидний залуу насны баг”, “Итгэл найдвар”, “Нинжин сэтгэл”, “Бид нэг нь нөгөөгүйгээр амьд явахгүй”, “Бүргэдийн зулзага нисэж сурч байна”, “Хулчгар эр хоккей тоглодоггүй”, “Би өөрөөр байж чадахгүй” зэрэг олон дуу нь өнөөдөр ч хүмүүсийн дуртай дуу хэвээр байна.

Алдарт хөгжмийн зохиолч 1929 оны арваннэгдүгээр сарын 9-нд Сталинградын ойролцоо Бекетовка тосгонд төржээ. Гурван настайгаасаа авьяас чадвар нь илэрсэн бөгөөд дөнгөж сонссон дуугаа төгөлдөр хуураар сонсголоор тоглож байхыг ээж нь харжээ. Таван настайдаа анхны бүтээл "Эр тахиа донгодно" төгөлдөр хуурын аяз зохиов. Есөн настайдаа Бекетов тосгоны клубд Лениний дурсгалд зориулсан үдэшлэгт Моцартын соль-минорын симфонийн эхний хэсгийг эцгийнхээ хамт тоглосон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 28

eee yzej chadahgui ongoroochij aguu hyndee estoi

0  |  0
Top