Баян-Өлгий аймгийн удирдлагууд төсвийн мөнгөөр улсын начиндаа байр авч өглөө гэх шүүмжлэл сошиалаар хөвөрч байна. Гэхдээ яагаад болохгүй гэж.
Аймгийн удирдлагууд бөхчүүдэд байр өгсөн талаар тайлбарлахдаа "Олон жил орон нутгаас нь цолтой бөх төрөөгүй удаж, 1981 оноос хойш буюу 35 жилийн дараа монгол үндэсний бөхийн начин цолтон төрсөнд нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзээд, албан ёсны хурал хуйгаараа хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудал. Монгол бөхөө хөгжүүлэх гэж, бүх цаг хугацаа, бэлтгэл сургуулилтаа үндэсний бөхөд зориулж байгаа залуу үеэ дэмжих, хөгжүүлэх үүднээс аймгийн удирдлагууд хамтын шийдвэрээр бий болгосон урамшуулал" гэж ярьсан юм.
Баян-Өлгий аймгаас төрсөн улсын начин цолтой бөхчүүдийг хоёр өрөө байраар шагнах журмыг аймгийн ИТХ-аас 2016 онд баталжээ. Энэ журмын дагуу улсын начин Б.Баатарцол, Б.Серик, Н.Мустафа нарыг тус бүр хоёр өрөө байраар мялаагаад байна. Гэхдээ улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр өгөх ажил тендер шалгаруулалтын шатанд яваа юм.
Хоёр өрөө байр олгох өртөг нь төсвөөс гарч байгаа учраас Үнэлгээний хороо байгуулагдан, тендер зарладаг талаар тэд мөн тайлбарласан. Дээрх журмыг аймгийн ИТХ-аар баталсан тул хууль зөрчсөн зүйл байхгүй, зөвхөн үндэсний бөхчүүдээ дэмжих бодлогын хүрээнд уг ажлыг санаачилсан гэдгийг Баян-Өлгий аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ш.Хавал мөн ярьсан.
Шашин шүтлэг, ёс заншил, хэл бичиг гээд тусгаар улс шиг “аягладаг” гэгддэг Баян-Өлгийд үндэсний бөхийн залуу халааг яагаад бэлдэж, тэднийг урамшуулж болохгүй гэж. Бусад аймаг, орон нутгууд харин ч эсрэгээрээ ил, далд төсвийн мөнгөөр ил, далд, хэлсэн хэлээгүй бөхчүүдийг байлж, шагнаж л байдаг шүү дээ.
Нэгэнтээ 1981 оны улсын баяр наадамд тав давж, өлгийчүүдийн төдийгүй Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж асан Баян-Өлгийн хүчит начин Однайн Бахыт "Баян-Өлгийгөөс начин төрвөл онгоц бэлэглэсэн ч яадаг юм" гэж ярилцлага өгч байсан удаатай. Ингэж их бөхөө дээдэлж, олон жил хүсэж хүлээсэн хүмүүс нутаг усаараа нийлээд хааяадаа нэг тодорч байгаа улсын цолтноо байраар байлахад юу нь болохгүй гэж. Баян-Өлгийд тасрах дөхсөн үндэсний спортоо дэмжиж, төсвөөс багахан өртөг зарцуулаа л биз. Тэр байтугай л төсвийн мөнгөөр хүүхдийнхээ сургалтын төлбөр, иогийн дамжааны зардлаа төлүүлчихээд "Би өөрийгөө буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна" хэмээн уурсах сайд, дарга нарын жишээ дэргэдүүр дүүрэн байхад үндэсний бахархал, өв уламжлал, соёлоо гэсэн өлгийчүүдийг буруутгах юун...
Сэтгэгдэл ( 21 )
Улсын харцагаО.Бахытгэх нь зөв 1982 онд зургаа давж М.Мөнгөн заан байхад нь унасан
Baatartsol doping herglsen serikiig tomchuud nachin bolgoj ugsun mustafa 300 sayaar hudaldaj awsan shvv
Ene Bekbat gj nuhur uulan yag l unen yum yariad bn daa Ulgiin udirdlgauud ingej undesnii uzel gargaj bolohgui .Baatartsol nachin tsol avhad neg nudeerei tooj harluu ta nar muu hugiin garuud shuu dee neg hel am tatalj bj neg uruubair ugsiimuu guimuu .Uuguul nutgiin irgediig havchij shahahaa bolih heregtei tegj baij neg udur ta nar delbeluulev dee .Tiim tuuh baidag shuu lalaruud mine

Tiim l surhii buhuu demjdeg yum bol 35 jiliin daraa ulsiin tsol absan gants mongol buhduu heden tugrugnii yu ugsun bilee dee..icheeseedee ... yun 110 sayar bair abch uguh .. yu ch uguugui shuu dee. Getel hasag buhduu ulsiin mungu tuunchlen bur mongoliin ard irgediin munguur shuu...ingej baliaetaj yalgabartai handdaga bolih heregtei..
Baatartsol nachin bolhod kazakuud tooj 110sayiin Bair, mashin ugsniig sanahgui bna, Bayn-ulgiid 30sayiin 1uruu Bair ugsun bsan, harin 2 kazak nachindaa UB- t 110 saraar Bairnuud awch ugsun bsan, tehleer end Bas vndesnii vzel mmongol hvniig demjihgui bgaa ni haragdaj bgaa, ugdiim bol ijil tentsvv l handah estoi baih!!!! Shalgah gazar ni shalgaad vnen muniig ilchleh heregt!!!

Tusuwyn munguur bair awch ugsun ni vnen bol manai ATT shalgah bailgvi de.. Zvger bhad l shalgad bdagyn bna le..
Бусад аймгууд шууд хурандаа цол өгчихдөг юм байна лээ хажууд нь 2 өрөө байр гайгүй
Mohamed zailaarai chi ter kazakstanruugaa. Ta nar tusgaar usl bolj chadlaa yu??? gutsna biz.\n
Huuhdiin surgaltiin tolbor bol tiim cn ih asuudal bish huuhdiin toloo hiij bgaa saihan ajil Yondon saidaas oo haigaad surgaltiin tolbor l geed bgaa ni cn utgagui bolj bna Bayanolgiicnuud cn bas mongoltoigoo oirtoh ni mongol naadmaa deedelj bohoo uramshuulj bna Ali aliniig buruutgah yum algafaa
Үндэсний цөөнх өлгийчүүдийн зөв. Би Баянөлгийн бөхчүүдийг байнга дэмждэг. Мустафа, Серик, Брэк, Эркэбулаан.г.м
sanal asuulaga yavuulaad tugaar togtonoson ni deeree
Зөв ш дээ
Номинтой санал нэг байна. Баяр хүргэе.
Номин зөв бичсэн байна,талархал дэвшүүлье.
Идэж уугаагуц хунд орон Байр огч яагаад болохгуй гэж
Баделxан гэж идэж уухаас өөр юм мэддэггүй ёстой нэг харамч тэрбумтан байдаг.Спорт урлагийн талаар А ч байхгүй.Иймэрхүү хүмүүс жаахан ч гэсэн гараа сунгаад дэмжчихвэл
Хуцдаг Номин бэ. Чи тэр Баян-Өлгийдөө очиж хуц за. Казакуудын халамжаас хавтгайруулж идэж уусан нь багадаад одоо бид нар казак бөхчүүдийг бас байраар хангах ёстой юу тээ. Зайлаарай.
Zuvuu zuv... gehdee nutgiin bayachuud ni buhchuudee harj uzdeggui yumuu haashaaiin