Монголын боксын холбооны удирдлагууд өчигдөр /2020.10.28/ хуралдаж, энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Монголын Боксын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэж өгөх шийдвэр гаргаснаа мэдэгджээ.
Тэрбээр холбооны Ерөнхийлөгчийн ажлыг түр орлон гүйцэтгэх үүргийг Монголын Боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олимпийн аварга Э.Бадар-Ууганд шилжүүлсэн байна.
Одоо Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Монголын Боксын холбооны Ээлжит бус хурлыг товлох бөгөөд хурлаас холбооны ерөнхийлөгчийг тодруулна.
Сэтгэгдэл ( 0 )