УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард /2020.08.19/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэж, 3.6 жилийн хорих ял оноосон билээ.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгасан байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2020.20.29/ боллоо. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхээс түүнд оноосон 3.6 жилийн ялыг хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )